top of page

Хүүхдийн сурлагад суралцах орчин яагаад чухал вэ?

Бид суралцах орчин гэдгийг зөвхөн сургуулийн орчин, гадаах орчноор төсөөлдөг. Орчин гэдэг нь зөвхөн дөрвөн хана, тавилгаас бүрддэггүй. Энэ нь илүү өргөн хүрээний агуулгатай ба хүүхдийн сурлагад маш их нөлөөтэй байдаг.


Суралцах орчны төрөл:

  1. Биет орчин -Энэ нь хүүхдийн суралцаж буй орон зайн ерөнхий зохион байгуулалт, хэв маяг юм. Эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, тав тухтай, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь хүүхдийн сурлагад хамгийн чухал юм. Үүнд тавилгын сонголт, шалны материал, хана, өрөө хоорондын тусгаарлалт, технологийн хүртээмж зэрэг нэмэлт хүчин зүйл болно. Тавилгын сонголтонд хэмжээ, биет чадвар, хүүхдийн хэрэгцээнд тохирох байдал, насанд тохирсон өндрийн хэмжээ зэрэг хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай. Идэвх, хөдөлгөөнтэй суралцах орон зайг ганцаарчилсан сургалтаас эхлэн багийн ажиллагаа, анги хамт олны хүрээнд бүрдүүлэх ёстой.

  2. Нийгмийн орчин - Нийгмийн орчин нь хүүхдийг хамт олон, багш, найз нөхөдтэй харилцах, нийгэмших боложмийг олгодог. Ангийн нийгмийн бүрэлдэхүүн нь анги хамт олны уур амьсгал, хоорондын харилцааг дэмжих ёстой. Үүнд биет орчин чухал нөлөө үзүүлдэг. Анги хэр зохион байгуулалттайгаас хамааран хүүхдийн хоорондоо харилцах нөхцөлийг бүрдүүлдэг.

Жишээлбэл тавилгын байршил чухал нөлөөтэй. Хүүхдүүд өөд өөдөөсөө харж суух нь хамтрах, багаар ажиллахад үрд үнтэй байдаг. Харин эгнээгээр байрлуулсан суудал нь хүүхдийн бие даан ажиллах, болон нийт анги хамт олныг хамарсан үйл ажиллагаанд илүү үр дүнтэй байдаг. Хөдөлгөөнт тавилга нь хичээлийн үйл ажиллагаанаас хамааран өөрчлөн, эмхлэхэд чухал юм.

Тавилгаас гадна хичээлийн үйл ажиллагаа, хэрэгсэл нь хүүхдийн сонирхол, нийгэмших хэрэгцээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, уншлагын булан, чөлөөт цаг, дүрд орох тоглоом, дүрслэх урлаг зэрэг нь хүүхдэд нийгмийн орчинд чухал нөлөө үзүүлдэг.

Нийгмийн орчинд хүүхэд айдасгүй, стрессгүй тайван байх нь хамгийн чухал билээ. Үүнийг сургуулийн орчин, гэр бүлийн орчин хамгийн их дэмжих ёстой юм. Үүнд, багшийн хандлага харилцаа, сургуулийн орчны дээрэлхэлт зэрэг өргөн хүрээний хүчин зүйлс ордог билээ.

3. Түр орчин - Түр орчин гэдэг нь орон зайг өдөрт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ тухай юм. Энэ нь хичээлийн цаг, сургуулийн үйл ажиллагаа (үдийн цай, хичээлийн дараах хөтөлбөр г.м)-ны үргэлжлэх хугацаа, давтамж, үүрэг хариуцлагыг хэлнэ. Жишээлбэл, хичээлийн цагийн хуваарь, өдрийн хоолны дараа хоолны зөөврийн тавиураа хураах, хичээлийн дараа хичээлийн хэрэгслээ хурааж эмлэх зэрэг орно. Түр орчинд хуваарь, дүрэм журам, үүрэг хариуцлага нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна шаардлагатай хэрэгслүүд нь хүүхдэд хүртээмжтэй байх ёстой.



Суралцах орчин яагаад чухал вэ?

  • Хүүхэд өөрийн цогц хэрэгцээнд нийцсэн орчныг үргэлж хайж байдаг

  • Хүүхдэд өсч, хөгжиж, цэцэглэх, аюулгүй, тав тухтай, сонголттой, бусадтай харилцах боломжтой орчныг бүрдүүлэх нь хүүхдийн сурлагад шууд нөлөөлдөг

  • Хүүхдэд төсөөлөх, хөдлөх, дүр орох, бүтээх, бие даах, бусадтай харилцах орчинд хүүхэд хамгийн шилдгээр сурдаг

  • Хүүхдийн суралцах орчин нь сурах, тоглох, нийгэмших орчин ба сайн орчин бүрдүүлэх нь хүүхдийн сурлагын үндсэн суурь болдог.







36 views0 comments
bottom of page