Хүүхдийн "Шүүн тунгаах" чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?
- SISU School Ulaanbaatar
- 6 days ago
- 2 min read
Өнөө үед хүүхдүүдийн дунд шүүн тунгаах чадвар буурч байна. Rebood Foundation-ы 2023 онд хийсэн судалгаагаар сүүлийн арван жилийн хугацаанд хүүхдүүдийн шүүн тунгаах чадвар улам буурч байна гэж үзсэн. Энэ нь дэлгэцийн хамаарал болон Google/Youtube-ээс хариулт хайдаг хандлагатай холбоотой гэж үзэж байна. Ялангуяа PISA шалгалтын үр дүнгээс харвал өндөр хөгжилтэй орнуудын дундах асуудал шийдвэрлэх чадварын оноо тогтмол буурч байгааг харж болох юм. Тэгвэл хүүхдийн шүүн тунгаах чадварыг хөгжүүлэхэд туслах аргуудыг танилцуулж байна.
Хүүхдэд онлайнаар хайх биш асуулт асуухыг заах - Google дээрх хариултыг туйлын үнэн гэж үзэхээс өмнө "Чи яг үүнийг үнэн гэж бодож байна уу?" гэж асуух. Хамтдаа Google-ээс харъя биш харин хамтдаа үүнийг судалж мэдье гэж хэлэх нь хүүхдийн сониуч байдлыг илүү хөгжүүлдэг.
Мэдээллийн эх үүсвэрийг үнэлж сургах - CRAAP тестийг аливаа мэдээ мэдээллийг хэр найдвартай эсэхийг шалгахад ашиглахыг заах. Олон төрлийн эх үүсвэрийг харьцуулж сургах нь хүүхдэд мэдээ мэдээллийг шүүн тунгааж сурахад тусална.
Амархан хариултын дадал зуршлыг нь өөрчлөх - Тэдэнд хайхаасаа өмнө юу гэж бодож байгааг нь асуух? Таалгаж ч болох юм. Шууд Google-дэх биш эхлээд өөрөө бодож, өөрөө бие даан шийдвэрлэхийг оролдох нь илүү чухал болохыг тайлбарлаж хэлэх.
Худал мэдээллийн жишээг харуулж, таниулах - Худал мэдээ болон бодит мэдээ хоёрыг харьцуулж үзүүлэх. Fact vs. Fake тоглоом хамтдаа тоглож мэдээ мэдээллийг хамтдаа шинжлэх нь гайхалтай дасгал болох болно.
Түргэн гүйлгэж унших биш, тогтож уншихыг заах - Мэдээ мэдээллийг өөрийн үгээр нь дүгнэлт гарган яриулж, үнэхээр ойлгосон эсэхийг нь шалгаж үзэх. Үүнийг хэн бичсэн бэ? Бичсэн зүйлд нь итгэж байгаа эсэхийг нь шалгах нь чухал.
Google-дэхээс өмнө асуудал шийдвэрлэхийг заах - Гэрийн даалгавраа хийж буй үед эхлээд бодлогоо өөрөө бие даан бодоод дараа нь хариултыг нь шалгах.
Алгоритм болон хайлтын систем хэрхэн ажилладаг болохыг ярилцах - SEO болон спонсорт контентын талаар тайлбарлаж өгөх. Хамгийн дээр илэрч байгаа илэрцүүд үргэлж хамгийн оновчтой гэсэн үг биш болохыг зааж өгөх. Өөр үг ашиглан хайх нь хайлтыг бүхэлд нь өөрчилдөг болохыг хамтдаа туршиж үзэх.
Шүүн тунгаахыг өөрөө үлгэрлэн харуулах - "Би нэг сайн итгэлгүй байна, гэхдээ миний бодлоор ...... тийм учраас ....." энэ бол таны үлгэрлэж болох нэг жишээ юм. Түүнчлэн өөрөө алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хүүхдэдээ алдаа гаргасан бол дахин бодож, суралцах нь чухал болохыг тайлбарлах.
Comments