СИСҮ Улаанбаатар сургуулийн 7 дугаар ангийн сурагчид байгаль орчноо хамгаалах санаачилгыг эхлүүллээ.
- SISU School Ulaanbaatar
- 5 days ago
- 1 min read
СИСҮ Улаанбаатар сургуулийн 7 дугаар ангийн сурагчид Англи хэлний хичээлийн хүрээнд Trash Vortex номыг судалсан ба номын агуулгад үндэслэн хог хаягдлаа бууруулах, байгаль орчноо хамгаалах, хог хаягдлын дахин боловсруулалтыг дэмжих зорилготой санаачилгыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Уг төслийн хүрээнд тэд дэлхий дахин дахь хуванцар хаягдлын хор хөнөөлийг илүү гүнзгийрүүлэн судалж, ойлгосон ба өөрийн сурсан зүйлээ бодит алхам болгон хүрээлэн буй орчиндоо эерэг санаачилгыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэд хамтдаа 3 долоо хоногийн хугацаанд 936 хуванцар савыг зөвхөн сургуулийн хамт олны хүрээнд цуглуулсан. Мөн төслийн хүрээнд тэд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй холбогдон, сургуульдаа урьж, мэргэжлийн хүнээс хог хаягдал, түүний хор хөнөөл, дахин боловсруулалтын талаар сургалт авсан юм.
Энэ нь тэдэнд номоос уншиж сурсан болон өөрсдийн бие даан судалсан мэдлэгийг улам бататгаж, тэлэх гайхалтай боломж болсон билээ. Энэхүү төслөөс манай сурагчид хог хаягдал дахин боловсруулах үе шат, хог хаягдлын удирдлага, байгаль орчинд ээлтэй практик хэр чухал болохыг илүү гүнзгий бөгөөд өргөн хүрээнд ойлгосон юм.
Манай төсөл нь сурагчдын бодит сургалт болон бүтээлч чадварыг хослуулснаараа илүү онцлог болж байна. Тэд цуглуулсан хуванцар саваа ашиглан дахин боловсруулалтыг бодит болгох зорилгоор дүрслэх урлагийн хичээл дээрээ зул сарын чимэглэл хийсэн нь үнэхээр бахархмаар явдал байлаа.
Амжилттай үр дүнд хүрэхийн тулд сурагчид маань хамтдаа төлөвлөж, харилцаж, ажилласан нь тэдний багаар ажиллах чадвар, харилцааны чадвар, асуудал шийдвэрлэх, зорилгынхоо төлөө тууштай ажиллах чадварыг хөгжүүлэхэд тусалсан юм. Тэд төслийн бүх үе шатад эерэг, ээлтэй нөлөөг бие болгоход багаар ажиллах, хариуцлагаа ухамсарлах хэчнээн чухал болохыг ойлгосноо бидэнтэй хуваалцсан билээ.
Энэхүү төсөлд суурилсан аргачлалаар дамжуулан бид сурагчдын шүүн тунгаах сэтгэлгээ, бие даах чадвар, хариуцлагаа ухамсарлах чадварыг хөгжүүлэхийг зорьдог юм.











Comments