Ирээдүйд чухал чадварууд
- SISU School Ulaanbaatar

- Jun 7
- 2 min read
Ирээдүй өнөөдрөөс бэлтгэлээ эхэлж буй хүний гарт байна. Хурдтай өөрчлөлт бүхий ирээдүйд хүүхдэдээ сэтгэхүйн чадвараас дасан зохицох хүртэл чухал чадваруудыг зааж сургах нь ирээдүйн өрсөлдөөнд цойлж гарч ирэхэд туслах юм. Та бүхэнд таамаглашгүй, тааварлашгүй ирээдүйд чухал 10 чадварыг танилцуулж байна.
Шүүн тунгаах & асуудал шийдвэрлэх чадвар
- Мэдээллийг шинжлэх, магадлалд асуулт тавих, бүтээлч шийдэл хайх чадвар
- Хэрхэн заах вэ: Оньсон тоглоом, стратегийн тоглоом, нээлттэй хариулт бүхий асуултууд, бодит ертөнцийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх
EQ сэтгэл хөдлөлийн ухаан
- Өөрийгөө таних, бусдыг бодох, өөрийн сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдах
- Хэрхэн заах вэ: Мэдрэмжээ бусадтай хуваалцах, нийгмийн харилцааг тайлбарлах, бясалгал хийх
Дасан зохицох ба бууж өгөхгүй байх
- Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, алдаанаасаа суралцах
- Хэрхэн заах вэ: Шинэ зүйл туршихыг санал болгох, алдааг хэвийн зүйл болохыг ойлгуулах, өсөх сэтгэлгээнд сургах
Дата хэлний чадвар ба кибер аюулгүй байдлын суурь мэдлэг
- Мэдээллийг хариуцлагатайгаар ашиглах чадвар, онлайн мэдээллийг ялгах, үнэлэх, нууцлалаа хамгаалах
- Хэрхэн заах вэ: Интернэтийн аюулгүй дадал зуршилд сургах, код бичих суурь чадвар, хэвлэл мэдээллийн хэл бичгийн чадвар
Бүтээлч ба инновац
- Хайрцгийн гадуур сэтгэх, туршилт хийх, шинэлэг санааг бодит болгох
- Хэрхэн заах вэ: Хамтдаа дүрслэх урлаг, үлгэр зохиолын төсөл хийх, брэйнсторм хийх
Бусадтай хамтрах ба багаар ажиллах
- Бусадтай хамтрах, үр дүнтэй харилцах, зөрчлийг удирдах
- Хэрхэн заах вэ: Багийн ажил, багийн спорт, бусадтай хамтарч тоглох
Санхүүгийн хэл бичиг
- Төсөв гаргах, хадгалах, мөнгөний үнэ цэн ойлгох
- Хэрхэн заах вэ: Халаасны мөнгөө удирдах, хадгаламжийн зорилго тавих, энгийн бизесийн төсөл хамтдаа хийх
Харилцааны чадвар
- Тод цэвэр ярих, бусдыг сайн сонсох, ятгах
- Хэрхэн заах вэ: Мэтгэлцээн хийх, тэмдэглэл хөтлөх, аливааг дүрслэн ярих, илтгэх чадвар
Олон улс болон соёлыг таних чадвар
- Ялгаатай үзэл бодлыг хүндлэх, олон хэл мэдэх, олон улсын асуудлыг ойлгох
- Хэрхэн заах вэ: Өөр өөр соёлуудтай танилцах, хоёр дахь хэл сурах, олон улсын үйл явдлыг ярилцах
Код бичих суурь чадвар ба AI-тай танил болох
- Алгоритм хэрхэн ажилладаг болохыг ойлгох, AI хэрэгслүүдтэй харилцах чадвар
- Хэрхэн заах вэ: Код бичих хичээл, робот китүүд, AI-д суурилсан сургалтын апп
Дээрх чадваруудад бага наснаас сургах нь технологид суурилсан, хурдтай өөрчлөлт бүхий ирээдүйд амжилт гаргахад туслах болно.




Comments