Нэгдүгээр ангийнханд тулгардаг түгээмэл асуудал
- hulan1106
- 12 minutes ago
- 2 min read
Нэг л мэдэхэд таны бяцхан гүнж/ханхүү сургуулийн босгоор алхахад бэлэн болчихсон уу? Сургуульд орно гэдэг хүүхэд, эцэг эхчүүдэд тулгардаг хамгийн баяр хөөртэй алхам хэдий ч бас энэ нь бүгдэд санаа зовсон зүйл байдаг. Тэгвэл та бүхэнд нэгдүгээр ангид орж буй хүүхдүүдэд тулгардаг түгээмэл асуудлыг хуваалцаж байна.
Separation anxiety буюу эцэг эхээс хол байхаас айх айдас - Олон хүүхдийн хувьд сургуульд явах нь эцэг эхээсээ анх удаагаа олон цагаар хол байх явдал байдаг. Ялангуяа хичээл эхлээд эхний хэдэн долоо хоног хүүхэд сургуульдаа явах дургүй байх, уйлах, эцэг эхдээ улам ойртох зэрэг үйлдлийг гаргадаг. Хэрхэн шийдэх вэ?
- Хичээл эхлэхээс өмнө бага багаар хүүхдээсээ хол байж дасгах. Үүнд эмээ өвөөгийнд нь түр байлгах зэрэг арга тусална.
- Баяртай гэж хэлж сургах - Хичээл эхлэхийн өмнө баяртай гэж хэлж сургах, тэврэх зэрэг нь хүүхдийг бэлдэнэ
- Өөрөө үлгэрлэх - Хүүхэд эцэг эхийн сэтгэл хөдлөлийг шууд мэдэрдэг
Дүрэм журамд дасгах - Цэцэрлэгээс ялгаатай нь сургууль илүү дүрэм журам ихтэй, бүх зүйл зохион байгуулалттай байдаг. Тийм учраас хүүхдийг 00 орох цаг, өглөө босох цаг гэх мэт зохион байгуулалтад бэлдэж эхлэх нь чухал.
Нийгмийн харилцаанд санаа зовох - Хүүхэд бүрд шинэ ангид орж шинэ найзтай болох нь санаа зовмоор зүйл байдаг. Үүнээс үүдэн ичих, бусадтай маргах зэрэг олон асуудал үүсэж болно. Хичээл эхлэхээс өмнө ангийн хүүхдүүдтэй нь танилцуулж, цагийг өнгөрүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнээс гадна бусадтай эелдэг харилцах хэлэмжүүдийг эрт зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, би хамт тоглож болох уу? гэх мэт.
Хичээлийн ачаалал - Зарим хүүхэд сурч чадахгүй байхаас айдаг. Тэд өөрийгөө бусад хүүхэдтэй харьцуулж эхэлдэг. Энэ тохиолдолд тэдний оролдлогыг нь магтан сайшааж, урамшуулах хэрэгтэй. Хамтдаа уншиж, дадлага хийж тэдний өөртөө итгэх итгэлийг нь дэмжиж өгөөрэй.
Ядрах - Хичээлийн өдрүүд заримдаа ачаалал ихтэй учраас бие физилогийн хувьд ихээхэн ядардаг. Ийм учраас хичээл эхэлсэн тохиолдолд аль болох 10-12 цагийн нойр авахад тусалж, унтахаас өмнө дэлгэцийн цагийг багадаа 2 цагаар хязгаарлах хэрэгтэй.
Comments