top of page

Хүүхдийн сурах арга барил

Хүүхэд бүр мэдээлэл хүлээн авах, боловсруулах, сурахад өөр арга барил ашигладаг. Бага насны хүүхдүүд юманд хүрэх, хөдөлгөх, хийж сурдаг. Мөн харж, сонсох замаар сурдаг. Хүүхэд бүрийн сурах арга барил ялгаатай байдаг.


Сурах арга барилын төрлүүд:


Сурах дөрвөн төрлийн арга барила байдаг. Үүнд:

- Харах /visual/- харж сурах

- Сонсох /auditory/ - сонсож сурах

- Хүрэх /tactile/- хүрч сурах

- Хөдлөх /kinesthetic/ - хөдөлгөж, хийж сурах


Харж суралцагчид аливаа зүйлийг харж, ажиглах замаар суралцдаг. Энэ арга барилтай сурагчид эцэг эхээ ажиглах, багшийнхаа биеийн хэлэмж, нүүрний хувирлыг ажиглаж, тодорхойлолт, илэрхийллээр илүү суралцдаг. Тэд уран төсөөлөх чадвар өндөртэй байдаг ба аливаа зүйлийг зургаар сэтгэдэг. Анги доторх хэт их үймээн, хөдөлгөөн нь анхаарлыг нь их сарниулдаг.


Сонсож суралцагчид хүрээлэн буй орчны дуу чимээ тавих, сонсох замаар суралцдаг. Тэд аливаа зүйлийг ярьж, бусадтай харилцах замаар илүү үр дүнтэй суралцдаг. Хэт их дуу чимээ тэдний анхаарлыг сарниулдаг учраас нам гүм орчинд илүү үр дүнтэй суралцдаг.






Хүрч суралцагчид гар ажиллагаатай дасгал даалгаварт илүү дуртай байдаг. Тэд урт хугацаагаар сууж чаддаггүй. Гар ажиллагаатай даалгавар өгснөөр хүүхэд илүү үр дүнтэй суралцдаг.


Хүүхдийн сурах арга барилыг хэрхэн тодорхойлох вэ?


Хамгийн шалгарсан арга нь хүүхдийг ажиглах. Тэдний сонирхол, үйлдэл нь тэдний мэдээллийг хэрэн боловсруулж байгааг тодорхойлно. Дараах асуултыг асуугаарай.


- Хүүхэд ямар тоглоомонд дуртай байна вэ? Нам гүм чимээгүй орчинд тоглох дуртай байна уу? Бусадтай хамт тоглох дуртай байна уу?

- Ном унших дуртай юу, зураг зурах дуртай юу? Аливаа зүйлийг хэлэхээсээ илүүтэй зурж үзүүлэх дуртай юу?

- Идэвхтэй юу? Хөдөлгөөнтэй, идэвхтэй тоглоом тоглох дуртай юу?

- Тоо, зүй тогтолд дуртай байна уу?


Хүүхдийн сурах арга барилыг тодорхойлсноор хүүхдийн хөгжлийг дэмжих давуу талтай.

67 views0 comments
bottom of page