Унших нь хүүхдийн хувьд зөвхөн хичээлд хэрэгтэй биш, харин цаашдын насан туршийн амьдрал, амжилтад маш чухал чадвар билээ. Унших нь хүүхдийн үгийн баялаг, анхаарал төвлөрөх чадвар, задлан шинжлэх чадварыг хөгжүүлдэг. Хүүхдийн унших дадал зуршлыг үсэг сурахаас өмнө хөгжүүлэх боломжтой.

Хүүхдэд унших дадал зуршлыг төрсөн цагаас нь эхлэн суулгадаг. Хүүхэдтэйгээ хамт тогтмол ном уншсанаар хүүхэд унших таатай мэдрэмжийг сурахаас гадна, унших идэвхжүүлэлттэй болдог байна. Гэсэн хэдий ч, хүүхэд бүр мэдээллийг өөрөөр боловсруулдаг. Зарим хүүхэд төрөлхийн унших дуртай байдаг бол, зарим хүүхэд тийм биш юм. Хүүхдэд багаас нь унших дадал зуршил суулгах аргыг танилцуулж байна.
Өдөр бүр номтой нөхөрлүүлэх - Хүүхдээ анх гэртээ ирсэн өдрөөс л хүүхдээ уншигч болгон өсгөх боломжтой. Хүүхэд чангаар уншиж буй дуу авиа хэмнэлд хариу өгөхөөс гадна дулаахан тэврэлтээс тайван таатай мэдрэмж авдаг. Өдөр тутамдаа хүүхдэдээ ном уншиж өгснөөр хүүхэд орой бүр хүлээх зүйлтэй болж дадал зуршлын суурь тавигдана.
Хүүхдийн хажууд унших -Ном, сэтгүүл, сонин аль нь ч байсан хүүхдэдээ уншиж байгаагаа харуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд харсан зүйлээсээ суралцдаг. Тэр тусмаа уншихдаа таатай, баяр хөөртэй харагдвал, хүүхэд түүнийг таньдаг байна.
Унших булан гаргах - Унших булан заавал том байх албагүй, эсвэл дүүрэн номтой шүүгээ байх ч албагүй. Хүүхдийнхээ унтдаг өрөөнд сандал, буйдан тавиад бяцхан булан гаргахад л болно. Өрөөний хамгийн гэрэлтэй орон зайг сонгоод цөөн хэдэн ном байрлуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд унших болон тав тух хоёрыг холбож сурна.
Номын сан руу аялах - Номын сан, номын дэлгүүр нь шинэ ном, зохиолч таньж мэдэх гайхалтай газар юм. Ялангуяа номын санд очих нь хүүхэд бусдын уншиж байгааг харж ажиглаж, өөртөө унших дадал зуршлаа хөгжүүлэх боломж юм.
Хүүхдээр унших ном сонгуулах - Хүүхэд голдуу өөрөө сонгосон номоо л унших хүсэлтэй байдаг. Хүүхдийнхээ насанд тохирсон ном, сэдэв сонгох бол, хүүхдийн булан руу дагуулж очоод өөрөөр нь ном сонгуулахад хангалттай.
Өдөр тутам унших цаг гаргах - Уншина гэдэг зөвхөн сайн ном бариад суух биш юм. Энэ нь мөн өдөр тутмын амьдралын хэсэг билээ. Унших цаг нь гудамжны замын тэмдэг унших, дэлгүүрийн авах зүйлсийн жагсаалт, хоолны орц унших гээд дуусахгүй. Үүнийгээ унших цаг гэж нэрлээд хүүхдэдээ илүү зугаатай мөч болгоорой.
Дуртай номыг нь дахин дахин уншиж өгөх - Нэг үлгэрээ дахин дахин уншихаас залхаж болох ч, хүүхэд үүнд дуртай байдаг. Хүүхэд өмнө уншихад анзаараагүй хэсэг, зургийг дахин олдог. Дахин дахин уншиж өгснөөр хүүхдэд сурсан шинэ үгээ номын үгтэй холбох боломж болдог байна. Аажмаар хүүхэд тухайн номоо өөрт тань уншиж эхэлнэ.

Финланд нь "Сурагч үнэлгээний олон улсын шалгалт"-нд уншлагын оноогоор дэлхийн бусад орны сурагчдаас дунджаас дээгүүр жагсдаг. Ном унших нь Финланд соёлын чухал хэсэг юм. Бэлтгэл ангиас хэл бичиг, унших чадварыг тоглоомоор дамжуулан зааж эхэлдэг бол бага сургуульд авиа зүй ашиглан уншиж сурахыг заадаг. Бага сургуульд уншиж ойлгох стратеги, аргуудыг заадаг./
コメント