Хүүхдийн зурсан зургаар дамжуулан бид түүний зан төлвийг илүү сайн таних боломжтойг та мэдэх үү?
Хүүхдийн зурсан зураг бидэнд тэдний баяр хөөр, мөрөөдөл, айдас, итгэл найдвар, хар дарсан зүйлийн талаар хэлж өгөхөөс гадна тэдний зан төлвийг оновчтой илэрхийлдэг.
Хүүхэд үзэг харандаа барьж сурсан цагаасаа зурж эхэлдэг. Зурах нь хүүхдийн хувьд үгээр илэрхийлж чадахгүй байгаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга хэрэгсэл юм. Тэд баяр хөөр, мөрөөдөл, айдас, итгэл найдвараа зургаар илэрхийлдэг.

Хүүхдийн зургийн үе шат:
Сараачих (2-4 нас)
Энэ насанд зурганд нэг их утга байдаггүй, голдуу цаасан дээрх эрээчсэн зураг л байдаг. Гэсэн хэдий ч, машин, байшин зэрэг дүрс харах боломжтой.
2. Өмнөх схем (4-7 нас)
Энэ үе шатанд хүүхэд харсан зүйлээ дүрслэх оролдлого хийдэг. Тэд хүний нүүр царай, машин, мод, байшин зэрэг энгийн зүйлс зурах нь түгээмэл. Үе шатны төгсгөлд тэд өөрийн санааг оруулж эхэлдэг. Жишээлбэл байшингийн урд цэцэг зурах, хувцастай хүн зурах гэх мэт.
3. Схем (7+ нас)
Энэ үе шатанд хүүхдийн зураг илүү бодит, гүн гүнзгий утгатай болж эхэлдэг. Тэд хүнийг илүү нарийвчлалтай зурах, зургаа тайлбарлах, чимэглэх нэмэлт үг, билэг тэмдэг, дүрс зурах зэрэг үзэгдэл ажиглагддаг.

Хүйс ба өнгөний сонголт
Охидын зурсан зураг илүү дугуйвтар дүрс давамгайлсан байдаг. Жишээлбэл, цэцэг, зүрх гэх мэт. Хөвгүүдийн зураг илүү хурц өнцөгтэй байх хандлагатай байдаг. Охид зургандаа илүү олон төрлийн өнгө оруулдаг.
Өнгөний сонголт:
Хар, нил яагаан - Давамгай байдал /Жишээлбэл, илүү шаардангуй, юм нэхдэг хүүхэд энэ өнгийг илүү ашигладаг./
Хөх - халамж, анхаарал - Бусадтай нөхөрлөх дуртай, бусдыг анхаарч, халамжилдаг хүүхэд хөх, цэнхэр өнгө ашиглах нь түгээмэл байдаг.
Улаан - Баяр хөөр - Аливаа зүйлээс дутах дургүй, бүх зүйлд оролцох дуртай хүүхэд улаан өнгийг голдуу ашигладаг байна.
Ягаан-Хайр, анхаарал хүсэх - Охидууд энэ өнгийг түлхүү ашигладаг
Ногоон - Бусдаас өвөрмөц- Бусдаас өөр байх дуртай, уран бүтээлч, ухаалаг хүүхдүүд энэ өнгийг түлхүү ашигладаг.

Сэтгэл хөдлөл
Хүүхдийн зурагнаас олон төрлийн сэтгэл хөдлөл илэрдэг. Хүүхэд өөрөө зургаа тайлбарлах хүртэл битгий шууд дүгнэлт хийгээрэй.
- Нямбай, нарийн зурсан зураг нь хүүхдийг хичээл зүтгэл гаргаж буйг илэрхийлдэг.
- Бүдүүн зузаан - Стресстэй, ууртай байгааг илэрхийлдэг.
- Дундаа таслалтай зураас - Өөртөө итгэх итгэл дутагдаж байгааг илэрхийлдэг.
- Шулуун үргэлжилсэн зураас - Өөрийгөө илэрхийлэх чадвар, өөртөө итгэлтэй байгааг илэрхийлдэг.
- Гарны хэмжээ - Гарны хэмжээ том зурах нь хүүхдийн түрэмгий занг илэрхийлдэг.
- Хөлний хэмжээ - Өөрийгөө жижиг хөлтэй зурах нь өөртөө итгэх итгэл муу байгааг илэрхийлдэг.

Зан төлөв
Түргэн зантай хүүхэд: Том хэмжээтэй, хүзүүгүй дүрс зурдаг.
Уцаартай хүүхэд: Үүл, бороо, нисч буй шувуу зурдаг. Дүрсэнд нүд зурдаггүй.
Ууртай хүүхэд - Том гар, шүд, урт гар зурдаг.
Өөртөө итгэлгүй - Жижиг толгой, гаргүй дүрс зурдаг.
СИСҮ Улаанбаатар сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн элсэлт авч байна.
Kommentare