top of page

Өнөөдөр Дэлхийн номын өдөр



Дэлхийн номын өдрийг дэлхий даяар жил бүрийн 4-р сарын 23-нд тэмдэглэдэг билээ. Энэ өдөр нь номын хүч, ач холбогдлыг ойлгуулах, зохиогчийн эрх ашгийг хамгаалах тухай тэмдэглэлт өдөр юм.


Дэлхийн номын өдрийг 1922 онд Спайны нийтлэгч Висенте Клавел Андрес алдарт зохиолч Мигель де Сервантесийн дурсгалд зориулан тэмдэглэх саналыг анх дэвшүүлэн, санаачилсан юм.


Анхны дэлхийн номын өдөр 1926 оны 10-р сарын 7-нд Сервантын мэндэлсний ойн өдрийг тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч 4-р сарын 23 өдөр Сервант, Шекспир, Инка Гарсиласо зэрэг алдарт зохиолчид хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учраас 1995 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО бүх зохиолчдын дурсгалыг хүндэтгэн жил бүрийн 4-р сарын 23 өдрийг "Дэлхийн номын өдөр", "Зохиогчийн эрхийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.


Дэлхийн номын өдрөөр бид яах ёстой вэ?

  • Уншихын утга учир, ач холбогдолтой танилцах

  • Номын ертөнцөөр аялж, номтой нөхөрлөхийн баяр баясгаланг мэдрэх

  • Зохиогчдын эрхийг хүндлэн, хамгаалах

  • Уран зохиолоор дамжуулан энх тайван, хүлээцтэй байдал, бусдын ялгаатай байдлыг хүндлэх

  • Мэдлэг, мэдээллээ солилцох

  • Боловсрол, соёл, харилцаа холбоонд уран зохиолын ач холбогдлыг ойлгох, тэмдэглэх боломжтой


Та бүхэнд дэлхийн номын өдрийн мэнд хүргэе!


21 views0 comments
bottom of page