SIP: Шинэ эхлэл, амжилттай алхам!
- SISU School Ulaanbaatar
- 4 days ago
- 1 min read
СИСҮ Улаанбаатар сургуулийн 1-р ангид элсэн орж буй сурагчдыг сургуулийн орчинд бэлтгэх, Финланд сургалтын аргачлалд дасан зохицуулах зорилготой SISU Integration Program (SIP) маань амжилттай өндөрлөлөө.
Бяцхан сурагчид маань SIP ангид суралцах хугацаандаа шинэ найзуудтайгаа танилцаж, сургуулийн дэг журамд суралцан, өөртөө итгэлтэйгээр "том сургуулийн" амьдралд бэлэн боллоо.
Бид SIP ангид юу хийсэн бэ?
Дасан зохицох үйл явц: Сургуулийн орчинд тайван, аюулгүй, өөртөө итгэлтэй болох.
Бүтээлч сэтгэлгээ: Багаар ажиллах, шинэ санаа гаргах, аливаа асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх
Шинэ найзууд: Ангийнхантайгаа ойлголцож, харилцааны эерэг дадлыг суулгах
Финланд аргачлал: "SISU" сэтгэлгээ буюу аливаад тууштай байх, бууж өгөхгүй байх чанарыг өөртөө суулгах
Манай хүүхдүүд зөвхөн хичээлийн мэдлэг аваад зогсохгүй, сургуульд дурлан ирэх хүсэл эрмэлзэлтэй болсныг харах нь бидний хувьд хамгийн том амжилт юм. SIP ангийн сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье!
Та бүхэн манай ангид өрнөсөн дурсамжтай мөчүүдийг доорх зургуудаас үзээрэй.
SISU School-ийн сурагчид маань үргэлж бүтээлч, сурах хүсэлтэй байх болно. Бидний аялал дөнгөж эхэлж байна!




















Comments