top of page

Хүүхдийн сурлагын амжилтанд эцэг эхийн оролцоо яагаад чухал вэ?

Хүүхдийн сурлагын амжилт, эцэг эхийн оролцооны шууд хамаарал нь судалгааны гол сэдэв болсоор байна. Тэгвэл энэ сэдвээр сүүлийн жилд хийгдсэн зарим сонирхолтой судалгааны үр дүнг доор танилцуулж байна.


  1. Эцэг эхийн оролцоо хүүхдийн сурлагад шууд нөлөөлдөг - Америкийн сэтгэл судлалын холбооны 2019 оны нийтлэлд эцэг эхийн оролцооны бие даасан судалгааг нийтлэсэн билээ. Үүнд, эцэг эх хүүхдийн сургуультай хамтран ажиллах, сурлагад оролцох нь хүүхдийн сурлагын амжилт, оролцоо, идэвхийг нэмдэг болохыг олж мэджээ.

  2. Эцэг эхийн оролцоо хүүхдийн харилцаа-сэтгэл хөдлөлийн чадварт шууд нөлөөлдөг - 2014 онд хийгдсэн Олон улсын боловсролын судалгаанд Йорданы 9-10 дугаар ангийн хүүхдүүд, тэдний эцэг эхийн оролцоог хамруулсан ба үр дүнд нь эцэг эхийн оролцоо сурагчийн сургуульд хандах хандлага, оролцооны сэтгэл хөдлөлд шууд нөлөөлж байгааг олж мэдсэн байна. Оролцооны сэтгэл хөдлөл гэдэг нь тухайн хүүхэд сургуульд дуртай байх, сургууль дээрээ өөртөө итгэх итгэл өндөр байх, сургуульд явах нь сэтгэл дүүрэн мэдрэмж өгдөг гэсэн үг юм.

  3. Эцэг эхийн оролцоо нь хүүхдийн ялгаварлан гадуурхах байдлыг бууруулдаг - Судалгаагаар гэр бүл, эцэг эхийн оролцоо өндөр байх тусам хүүхэд бусдыг ялгаварладаггүй, дээрэлхдэггүй болохыг олж мэджээ.

  4. Эцэг эхийн оролцоо нь хүүхдийн математикийн чадварт нөлөөлдөг - Жон Хопкинс Их сургуулийн 2005 оны судалгаанд эцэг эхийн оролцоо өндөр сурагчдын математикийн шалгалтын оноо илүү өндөр байсныг нийтэлсэн билээ.




72 views0 comments
bottom of page