top of page

Их дээд сургуульд хүүхдийг хэзээ/хэрхэн бэлдэж эхлэх вэ?

Олон улсын болон дотоодын их дээд сургуулийн элсэлтийн үйл явц жил ирэх тусам өрсөлдөөнтэй болж байна. Ялангуяа, дэлхийд тэргүүлэх их дээд сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол элсэлтийн шалгуур хангахаас гадна, өрсөлдөхүйц давуу тал өндөр байх ёстой.


Олон улсын их дээд сургуулийн боловсролын зөвлөхүүдийн үзэж буйгаар хүүхдийн дээд боловсролын бэлтгэл дунд сургуулиас эхлэх ёстой гэж зөвлөж байна. Тэгвэл хэрхэн бэлдэх талаар товчхон мэдээллийг доор орууллаа.




1. Их дээд сургуулийн талаар хүүхэдтэйгээ ярилцах - Хүүхдийнхээ сонирхол, мөрөөдөл, ирээдүйгээ хэрхэн төсөөлж буй талаар ярилцах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд сэтгэл зүйн хувьд бэлтгэл хангаж эхэлнэ. Хүүхэдтэйгээ ярилцах даа өөрийн сургахыг хүсч буй сургуулийн талаар ярих биш, харин түүний сонирхол, мөрөөдөл хэр бодит байдалд нийцэх талаар ярилцаж, хамтдаа судалгаа хийж болох юм.


2. Багш нартай хамтран ажиллах - Дунд сургуульд эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд нэг их оролцдоггүй. Боловсролын зөвлөхүүд үүнийг том алдаа гэж үзэж байна. Хүүхдийнхээ давуу болон сул тал, түүний зан авир, биеэ авч явж буй байдал, бүтээлтэй танилцах хэрэгтэй. Энэхүү мэдээлэл нь хүүхэд эцэг эхийн сайжруулах шаардлагатай зүйлсийг олж мэдэхэд туслах юм.


3. Хичээлийн дараах хөтөлбөрт хамрагдах - Хичээлийн дараах хөтөлбөр нь их дээд сургуульд элсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Энэ нь тухайн хүүхдийг их сургуульд элсэхэд бусдаас ялгах нэг нөлөөлөгч болдог. жишээлбэл, олон төрлийн сонирхолтой, нийгмийн идэвхтэй сурагч гэдгээ илэрхийлэх боломж юм. Түүнээс гадна, хичээлийн дараах хөтөлбөр нь хүүхдэд насан туршийн суурь чадвар суулгадаг ба үүнд багаар ажиллах чадвар, манлайлалх чадвар, цаг удирдах чадвар орно.






4. Сургалтын төлбөрийн хадгаламж эхлэх - Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эцэг эхчүүдийн гэнэтийн цочролд ордог зүйл бол сургалтын төлбөр байдаг. Учир нь ихэнх эцэг эхчүүд санхүүгийн хувьд бэлтгэл хангаагүй байдаг. Тийм учраас, сургалтын төлбөрийн хадгаламжийг аль болох эрт эхлүүлэхийг зөвлөдөг.


5. Сурах чадварыг эрт суулгах - Их дээд сургуульд цаашид амжилттай суралцахын тулд цаг баримтлах, хувийн зохион байгуулах зэрэг чадвар зайлшгүй шаардлагатай. Уг чадварыг эрт суулгах тусам хүүхэд илүү үр бүтээлтэй суралцах болно. Үүнд эцэг эхчүүд та бүхэн туслах боломжтой юм. Өдөр тутмын төлөвлөгөө гаргах, зорилго тавих, түүнийгээ хамтдаа хянах энгийн аргаар олон төрлийн сурах чадвар суулгах боломжтой.




138 views0 comments
bottom of page