top of page

6 настай хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх энгийн арга

6-12 нас нь хүүхдийн суурь чадварыг хөгжүүлэх чухал үе шат байдаг. Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг анхаарал төвлөрөх, бодлоо боловсруулах, үгийн баялаг, бусадтай харилцаа үүсгэх, өөрийгөө таних, нийгмийн харилцааг дүгнэх чадварар тодорхойлдог.


Энэ насанд хүүхэд дараах чадварыг эзэмшсэн байдаг:

- Аливаа даалгавар, дасгалд удаан хугацаагаар төвлөрөх

- Мэдээ агуулгыг урт хугацаанд санах

- Мэдээллийг илүү оновчтой, хурдтай, уян хатан боловсруулах

- Логикийг өөрийн бодож сэтгэх үйл явцад оруулах, энэ нь аливааг ангилах, ялгах үед илүү илэрдэг

- Бие даан унших

- Хоббитой болох

- Өөрийгөө илүү дэлгэрэнгүйгээр илэрхийлэх

- Бусдын өнцгөөс аливааг эргэцүүлэх

- Өөрийн чадварыг харьцуулан дүгнэх


Энэ чадварыг багш, сурган хүмүүжүүлэгч даалгавар, шалгалт, ажиглалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар дамжуулан тодорхойлдог.



6 настай хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжих энгийн аргыг танилцуулж байна.


- Хамтдаа тоглох: Үгийн сүлжээ бөглөх, оньсон тоглоом тоглох, оньсого, таавар таалгах

- Ном унших - үгийн баялаг нэмэгдүүлэх, уран төсөлөөх чадвар хөгжүүлдэг

- Хамт хоол хийх - хүүхэд хоол хийхэд тусласнаар хоолны орцыг хэмжих, жинлэх байдлаар суралцдаг - харьцуулах, жинлэх, тоолох чадвар хөгжүүлдэг

- Хүнсний жагсаалт хамтдаа гаргах - төлөвлөх чадвар, ангилах чадвар хөгжүүлдэг

- Гадаа тоглох

- Зураг уншуулах - үгийн баялаг, аливааг дүгнэх, уран төсөөлөх чадвар суулгадаг

- Хувцсыг өөрөөр нь эвхүүлэх - энэ нь ангилах, ялгах чадвар суулгадаг

- Газрын зураг уншуулах




131 views0 comments
bottom of page