top of page

Хиймэл оюун ухааны /AI/ эрин үед хүүхдээ амжилт гаргахад хэрхэн тусалж чадах вэ?

Хиймэл оюун ухааны хөгжил нь өнөө үед хүүхдийн сурлагын томоохон хэсэг болж эхэлж байна. Эцэг эхийн хувьд энэ нөхцөл байдлыг хүүхдэдээ эергээр ашиглах боломж илүү болж байгаа юм. Танд хүүхдийнхээ сурлагыг дэмжихийн тулд хиймэл оюун ухааныг хэрхэн зохистой ашиглах талаар зөвлөгөө өгч байна.


  1. Сониуч байдал, асуудал шийдвэрлэх чадварт төвлөрөх - Хиймэл оюун ухааны хэрэгслүүд танд ихэнх хариултыг оновчтой өгч чадах ч хүүхэд өөрийнхөөрөө бодож сэтгэж сурах нь маш чухал юм. Хүүхдээсээ "Ингэвэл юу болох вэ? гэх мэт нээлттэй асуулт асууж, оньсон тоглоом, таавар тоглоом зэрэг илүү асуудал шийдвэрлэхэд чиглэсэн тоглоом хамтдаа тоглох хэрэгтэй.

  2. Дэлгэцийн цагийг хянах - Хиймэл оюун ухааны хэрэгсэл нь хүүхдэд сурахад тусалдаг хэдий ч хэт их дэлгэцийн цаг нь хүүхдийн эрүүл мэндэд муу билээ. Хүүхэд ухаалаг хэрэгсэл ашиглах хугацааг тодорхойлж гадаа тоглох эсвэл дэлгэцийн бус үйл ажиллагаа буюу унших, зурах зэрэг зүйл хийлгэх хэрэгтэй.

  3. Технологийн ойлгуулах - Хиймэл оюун ухааны хэрэгсэл бидний эргэн тойронд байгааг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мөн эдгээр хэрэгслийг хэрхэн ухаалгаар ашиглаж болохыг харуулаарай. Жишээлбэл, кодинг апп хамтдаа судалж болох юм.

  4. Багаар ажиллах - СИСҮ-д бид багаар ажиллахыг хамгийн их дэмждэг. Та харин гэртээ гэр бүлээрээ хамтдаа тоглож, хичээлээ хийж, суралцах замаар энэ чадварыг дэмжиж өгөөрэй.

  5. Технологийг хариуцлагатай ашиглахыг заах - Хиймэл оюун ухааны хэрэгсэл, интернэт нь хүчтэй хэрэгсэл хэдий ч үүнийг хариуцлагатай, зөв зохистой ашиглах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй онлайн хэрэглээ болон технологийг ашиглахдаа оновчтой зөв сонголт хийх талаар ярилцаарай.


Дээрх чадварыг дэмжиж өгснөөр та хүүхдийнхээ хичээлд ч тэр хувийн амьдралд ч тэр амжилт гаргахад тусалж чадах юм.

 
 
 

Comments


bottom of page