top of page

Финландын хөтөлбөрт яагаад "Learning Outside the Classroom" аргачлалыг ашигладаг вэ?

Финландын хөтөлбөрт, танхимын гадуурх сургалт буюу Learning outside the classroom аргачлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хүүхдэд чиглэсэн, цогц сургалтын аргачлалд тооцогддог. Хүүхдийг байгаль дэлхий, бодит орчинтой танилцуулж холбох нь тэдний сурлагад чухал нөлөөтэй байдгаас гадна хувь хүний хөгжил, төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ аргачлал нь мөн Финландын өөрийн соёл, үнэт зүйлтэй ихээхэн уялддаг учраас үүнийг сургалтын аргачлалдаа ашигладаг.


  1. Өөрийн мэдлэгийг бодит орчинд ашиглаж сурах

    Танхимын гадуурх сургалт нь олон төрлөөр явагддаг. Жишээлбэл, музейд зочлох, супермаркетад худалдан авалт хийх, хичээлээс гадуурх хөтөлбөрт хамрагдах гэх мэт юм. Энэ нь сурагчдад өөрийн сурсан мэдсэн зүйлийг бодит орчинд ашиглаж сурахад тусалдаг.

  2. Туршиж суралцах /Experiential learning/

    Бодит орчны туршлага нь хүүхдэд аливааг бие даан хийх, идэвхтэй сурахад тусалдаг. Жишээлбэл үйлдвэрт зочилж, музейд зочлох зэрэг нь танхимд суралцахаас илүү шүүн тунгааж, асуудал шийдвэрлэж багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг.

  3. Нийгэмшил харилцаа ба сэтгэл хөдлөл

    Танхимын гадуурх сургалт нь хүүхдийн сэтгэл хөдлөл, харилцааны чадварыг хөгжүүлдэг. Сурагчид төрөл бүрийн орчин нөхцөлд бусадтай харилцах шаардлагатай болдог. Энэ нь тэднийг олон янзын нөхцөлд хамтрах, бусдыг халамжлах зэрэг чадварт сурагдаг. Энэ туршлага нь тэдний сэтгэл хөдлөлийн чадварт эергээр нөлөөлдөг ба энэ нь сургууль дотор болон гадна амжилт гаргахад нь тусалдаг.

  4. Карьерын боломжийг судлах

    Бодит орчинд суралцахад зөвхөн ой мод, музейд очих тухай биш юм. Энэ нь мөн үйлдвэр, үйлчилгээ, бизнесийн байгууллага, фэрмд зочлох тухай юм. Энэ нь хүүхдэд төрөл бүрийн ажиллах орчны, ажлын боломжийг танихад тусалдаг ба өөрийн мэргэжлээ сонгох суурь болж өгдөг. Тэд хүмүүсийн ажиллаж байгааг харж, танилцсанаар ажил бүр өөр төрлийн мэдлэг чадвар шаарддаг болохыг ойлгодог.

  5. Бие даах чадвар ба хариуцлага хүлээх чадвар

    Сурагчид танхимын гадуурх сургалтын явцад ихэвчлэн шийдвэр гаргаж, цаг удирдаж, хариуцлага хүлээн шаардлагатай тулгардаг. Жишээлбэл, супермаркетэд зочлоход хамтдаа шийдвэр гаргаж, төсөв тогтоох, цагаа хуваарилах зэрэг чухал шийдвэр гаргадаг. Энэ нь тэднийг бие даахад тусалдаг ба практик чадваруудыг нь хөгжүүлдэг билээ.

  6. Соёлыг таних ба нийгмийн оролцоо

    Танхимын гадуурх сургалт нь хүүхдэд төрөл бүрийн соёл, уламжлал, орчинтой танилцахад тусалдаг. Тэд соёлын арга хэмжээнд орж, музейд зочилж, олон нийтийн байгууллагад ажиллаж ч болдог. Энэ төрлийн сургалт нь хүүхдийг өөр өөр соёл, уламжлал, соёлын асуудалтай танилцаж өөрийгөө илүү глобал, хариуцлагатай иргэн болгон хөгжүүлэхэд тусалдаг.

 
 
 

Comments


bottom of page