top of page

Нийгэмшил харилцааны чадвар хөгжүүлэх 10 ном

Нийгэмшил харилцаа буюу Social чадварыг хөгжүүлэх нь ирээдүйд маш эерэг үр дн авчирдаг. Хүн насан туршдаа бусадтай харилцах, нийгэмших чадварт суралцаж байдаг ба бага насанд тавих суурь чадвар чухал юм. Энэ нь бусадтай эрүүл харилцаа бий болгох, харилцаагаа хадгалах зэрэг олон таатай үр дүнг бий болгодог. Нийгэмшил харилцааны чадварт бид практик суралцахаас гадна бусдын үлгэр жишээ, номноос бас суралцах боломжтой.



ree

Тоглоомны талбайн эзэд

Энэхүү зурагт том нь нөхөрлөлийн үнэ цэн, бусадтай хуваалцах, бие биетэйгээ эелдэг харилцахыг заадаг. Тоглоомын талбайн эзэн болохоос илүү бусадтай хамт хувацаалцаж, тоглох нь илүү зугаатай болохыг хүүхдүүд ойлгодог.


ree

Үл үзэгдэгч хүү

Бусдыг ялгахгүй байх тухай, багахан эелдэг үйлдэл нь бусдад ямар их нөлөө үзүүлдэг тухай энэ номноос сурч болно.





ree

Дундах гэр

Энэхүү гайхалтай ном нь хүүхдэд олон төрлийн соёл, ялгаатай байдлын тухай зааж, хэрхэн нийгэмших чадвараа хөгжүүлэх тухай заадаг.




ree


Цааш дамжуулаарай

Инээд хөөрийг бусадтай хуваалцаж, дамжуулна гэдэг ямар гоё вэ? Энэ номонд хүүхдүүд амьдралд тохиолдох сайхан зүйлсийг бусадтай хуваалцаж, цааш дамжуулж сурдаг.





ree

Кларк Шарк

Эрч хүч, баяр хөөр дүүрэн Кларк Шарк хүүхдэд сургуульд ороход шаардлагатай нийгэмшил харилцааны чадвар заах болно.




ree


Хэнригийн найз

Аутизмтай хүү Хэнри өөртөө найз хайдаг. Тэр найз олж чадах болов уу?




ree

Нийгэмшил харилцааны чадвар чухал!

Эцэг эхчүүд энэхүү 80 ширхэг мини номоор хүүхэддээ нийгэмшил харилцааны чадвар зааж өгч болно. Үүнд, мэдрэмж, харилцаа, хичээлийн хуваарь, зохистой зан авир, түүнийг удирдах аргачлалын тухай заадаг.




ree


Зан авирын асуудал шийдвэрлэх арга

Зан авирын асуудлаа даван туулж, өдөр тутмын буруу дадал зуршлаа засахад туслах шинэ аргуудыг энэ номноос сурч болно





ree

Өсвөр насныханд зориулсан нийгэмшил харилцааны ном

Энэ ном нь өсвөр насныханд зоруилсан ном юм. Энэ нь өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, нийгэмшил харилцааны орчинд хэрхэн үр дүнтэй бусадтай харилцах арга замыг танилцуулна.

 
 
 

Comentários


bottom of page