top of page

Бага ангийн сурагчдад зориулсан бусадтай хамтрах чадвар хөгжүүлэх 8 ном

Jan 12, 2025
1 min read

Бусадтай хамтарч суралцах нь хүүхдийн нийгмийн хүрээлэлд нөлөөлөөд зогсохгүй сурлагын амжилт, ирээдүйн ажил амьдралд эергээр нөлөөлнө. Бид та бүхэнд бага ангийн сурагчдад тохиромжтой 8 номыг санал болгож байна. Дээрх ном нь хүүхдэд бусадтай хамтрах нь ямар гайхалтай эерэг үр дүнд хүргэдэг болохыг жишээгээр харуулж, зааж өгдөг билээ.


  • "The Sandwich Swap" by Queen Rania of Jordan Al Abdullah

    • Хоёр найз сендвичээ сольсноор нэг нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгож сурдаг ба тэд энэ бяцхан солиогоор бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, хамтрах тухай суралцдаг.

  • "The Collaborative Brain" by Julia Cook

    • Хүүхдэд хамтдаа аливааг хийх нь аливаа ажлыг хэрхэн хөнгөвчилж бас хурдасгадаг болохыг заадаг. Хүн бүр өөрийн чаддаг зүйлээ хувь нэмэр оруулахын ач холбогдлыг ойлгоход тусална.

  • "The Invisible Boy" by Trudy Ludwig

    • Хүн бүрийг хамруулж, хамтрахын хүчийг хамтын ажиллагаа нь хэрхэн хэн нэгнийг таниулж, түүний хичээл зүтгэлийг талархаж үнэлэхэд тусалдаг болохыг харуулна.

  • "How to Lose All Your Friends" by Nancy Carlson

    • Хөгжилтэй түүхээр хүмүүс бусадтай хамтрахгүй хувиа хичээхэд юу болдог болохыг харуулдаг. Энэ нь бусадтай хамтрахад ямар эерэг үр дүн гардаг болохыг онцлон заадаг.

  • "What If..." by Samantha Berger

    • Тэсвэр хатуужилтай, бүтээлч бас нийтэч байх нь аливааг асуудлыг даван туулж, шийдвэрлэхэд тусалдаг болохыг дүрслэн харуулдаг гайхалтай зохиол.

  • "Those Shoes" by Maribeth Boelts

    • Бусадтай нөхөрлөх, хуваалцах, хамтарч бусдад туслах тухай сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх болно.

  • "The Most Magnificent Thing" by Ashley Spires

    • Бяцхан охин нохойтойгоо хамт гайхалтай зүйл бүтээхийг оролдоно. Тэд явцын дунд олон алдаа гаргах боловч түүнээсээ суралцсаар байдаг. Энэ бол асуудал шийдвэрлэх, хамтын хүчийн тухай өгүүлэх гайхалтай ном юм.

  • "The Big Umbrella" by Amy June Bates

    • Энэ ном нь том шүхрэн дор хүн бүрийг багтааж, хамтрахын хүчийг өгүүлдэг. Энд эелдэг байж, нөхөрлөх, хамтрах тухай заах болно.

 
 
 

Recent Posts

See All
Хүүхдийн амжилтын 50% нь гэр бүлээс эхэлдэг

Хүүхэд өдөрт хэдхэн цагийг сургууль дээр өнгөрөөдөг ч түүний суралцах хандлага, өөртөө итгэх итгэл, хариуцлага, сониуч зангийн ихэнх нь гэр бүлийн орчинд өдөр бүр төлөвшдөг. Тиймээс хүүхдийн боловсрол

 
 
 
Ирээдүйн боловсрол гэж юу вэ? Хүүхдүүдэд ямар ур чадвар хэрэгтэй болох вэ?

Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Технологи, хиймэл оюун ухаан, шинэ мэргэжил, шинэ ажлын хэлбэрүүд бий болж байгаа энэ үед хүүхдүүдийг зөвхөн өнөөдөр хэрэгтэй мэдлэгээр бэлтгэх нь хангалтгүй болж б

 
 
 

Comments


bottom of page