top of page

Амжилттай сурагчийн 10 дадал

  1. Хувийн зохион байгуулалт - Эмх цэгцтэй, аливаа ажил даалгаврыг урьдчилан төлөвлөж чаддаг суралцагчийг хувийн зохион байгуулах чадвартай сурагч гэж үздэг. Уг сурагчийн цаг баримтлах чадвар бас өндөр байдаг.



  1. Нэг даалгаварт төвлөрч чаддаг - Мултитаск буюу олон даалгаварт зэрэг төвлөрөх нь боломжгүй зүйл болохыг олон ч судалгаа нотолсон билээ.

  2. Ач холбогдлоор эрэмбэлэх - Амжилттай сурагч аливаа ажил даалгаврыг ач холбогдлоор эрэмбэлж, түүний дагуу гүйцэтгэж чаддаг. Түүнчлэн том дасгал даалгаврыг олон жижиг болгон задласнаар тухайн даалгаврыг гүйцэтгэхэд илүү хялбар болдог.

  1. Хичээлээ тэмдэглэдэг - Энэ нь зөвхөн хичээлийн үед тэмдэглэл хөтлөх тухай биш юм, амжилттай сурагч хичээлийн сэдэвтэй урьдчилан танилцаж тэмдэглэл хөтлөдөг ба энэ нь сурагчийг шинэ сэдвийг үр дүнтэй хүлээн авах, ойлгоход тусалдаг байна.







  1. Хамт суралцах баг бүрдүүлдэг - Ижил зүйл сурч буй хүмүүстэй хамтдаа хичээлээ давтах нь хүнд дасгал, даалгавар, хичээл дээр ойлгохгүй байгаа зүйл зэрэг бэрхшээлийг даван туулах хамгийн оновчтой арга юм.

  2. Асуулт асуудаг - Сургууль бол сурах орчин юм. Тийм учраас хичээл дээрээ асуулт асуухаас айж, эмээж огт болохгүй. Энэ нь зөвхөн багшаас асуух тухай зүйл биш юм, ангийн хүүхэд, багшийн туслах, сургуулийн ажилчдаас өөрт тулгарч буй асуудлаа асууж, шийдвэрлүүлж сурах хэрэгтэй.



  1. Хангалттай нойр авдаг - Бага сургуулийн сурагч өдөрт 10-12 цаг, ;дунд ахлах сургуулийн сурагч өдөрт 8-10 цагийн нойр авах ёстой. Өдөрт хангалттай нойр авах нь анхаарал төвлөрөх, мэдээлэл хүлээн авах, санах ойд чухал нөлөөтэй.

  2. Өөрийн суралцах орчноо бэлддэг - Амжилттай сурагч бүрт бүтээмж нэмдэг орон зай гэж байдаг. Тэд өөрийн сурах орчноо эмх цэгцтэй, цэвэр байлгаж чаддаг.




  1. Өөрийн бүтээмжтэй цагаа мэддэг- Хүн бүрийн бүтээмжтэй цаг гэж байдаг. Зарим хүн хичээлийн дараа өндөр бүтээмжтэй байдаг бол зарим хүн оройн хоолны дараа бүтээмжтэй байх нь бий. Тийм учраас өөрийн бүтээмжтэй цагийг таньж, түүний дагуу даалгавар хийх цагаа төлөвлөх нь амжилттай сурагчийн нэг чухал дадал юм.

  2. Сурах - Амжилттай сурагч хичээл дээрээ анхааралтай суралцахаас гадна, хичээлийн бус цагаар ч тогтмол суралцаж байдаг.



37 views0 comments
bottom of page