International School Services байгууллагын тухай мэдэх ёстой зүйлс
- SISU School Ulaanbaatar
- 1 day ago
- 1 min read
International School Services /ISS/ буюу Олон улсын сургуулийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь 60 гаруй жилийн түүхтэй дэлхийн 100 оронд 2,000 гаруй олон улсын сургуультай хамтран ажилладаг байгууллага юм. 60 жилийн хугацаанд ISS нь олон улсын сургуулиудад багш хөгжүүлэх хөтөлбөр, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Өөрийн олон улсын сүлжээ, өргөн хүрээний үйлчилгээгээр Дэлхий дахин боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулж ирсэн ба үүнд Улаанбаатар хот дахь СИСҮ сургууль ч мөн багтаж байна.
Олон улсын нөлөөлөл: ISS байгууллага нь дэлхий дахинд мэргэшсэн мэргэжлийн багш боловсон хүчин, сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллада.
Олон талын үйлчилгээ: Багш хөгжил, сонгон шалгаруулалтаас эхлээд сургуульд шаардлагатай зөвлөгөө үйлчилгээг санал болгодог.
Бодит үр дүн: Мянга гаруй мэргэжлийн багш боловсон хүчинтэй хамтран ажиллаж олон улсын сургуулиудыг илүү хүчирхэг, чадварлаг, чанартай боловсон хүчний баг хамт олонтой ажиллахад тусалдаг.
Чанарыг эрхэмлэгч: ISS нь хамгийн шилдэг боловсролыг хүргэхэд шаардлагатай нөөц, экспертизийг бий болгохоор чиглэн ажилладаг.
СИСҮ сургууль ба ISS: ISS болон Lumo education байгууллага нь хамтран СИСҮ сургуулийг үүсгэн байгуулсан ба Финланд-Америкийн хосолсон хөтөлбөр болон хамгийн шилдэг сургалтын аргачлал, загварыг санал болгохоор чиглэн ажилладаг.
Нэгдмэл үнэт зүйл: СИСҮ сургууль нь шүүн тунгаах, өсөж хөгжих, 21-р зуунд шаардлагатай чадвар хөгжүүлэх олон улсын нэгдмэл хамт олныг бий болгохоор чиглэн ажилдааг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь СИСҮ-д дэлхийд шалгарсан боловсролыг санал болгоход тусалдаг билээ.




Comments