top of page

4-8 настай хүүхэд хэрхэн хооллох ёстой вэ?

Хүүхдийн өсөлт хөгжилд хооллолт, тэжээллэг байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь зөвхөн хүүхдийн биеийн хөгжлийг дэмжээд зогсохгүй, сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн хөгжилд чухал нөлөөтэй. Хүүхдийн эрүүл хооллолт нь хүүхдийн сурах үйл явцад эергээр нөлөөлдөг болохыг АНУ-ын "Өвчнөөс сэргийлэх үндэсний төв"-ийн "Эрүүл хооллолтын ач холбогдол" судалгаанд дурдсан байна.


Австралийн "Raising children" төвөөс гаргасан 4-8 настай хүүхдийн хоолний зөвлөгөөг доор орууллаа.

ree


Хүүхэд дээрх хоолны 5 бүлгээс биеийн хэмжээ, хөдөлгөөний идэвхтэй байдлаас хамааран хооллох ёстой.





ree

4-8 настай хүүхэд өдөрт 1.5 ширхэг жимс, 2-3 ширхэг ногоо, 1.5-2 аяга сүү, сүүн бүтээгдэхүүн, 130 грам мах, өндөг, самар идэх хэрэгтэй.



ree


Хүүхэд аль болох тогтмол ус уух хэрэгтэй. Ялангуяа халуун, чийглэг өдөр ус илүү их уух шаардлагатай. Газтай ундаа, жүүс, чихэртэй сүү, ус, спортын ундаа, энергийн ундаанаас татгалзах хэрэгтэй.


ree



Эрүүл өөх тос: Өдөр тутмын хоолонд ханаагүй өөх тос хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд, олив, будааны тос, 1-2 цайны халбага (5-10 грам) самар, үрний тос, 1 хоолны халбага авакадо хэрэглэхийг зөвлөж байна. Бялуу, жигнэмэг, боловсруулсан мах, шарсан хоолноос зайлсхийх хэрэгтэй. Энэ нь ханасан тос, чихэр, давсны орц ихтэй байдаг.



ree

СИСҮ Улаанбаатар сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 1-5-р ангид элсэлт авч байна.


 
 
 

Comments


bottom of page