top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Хүүхэддээ хэрхэн бие даах чадвар заах вэ?

Эцэг эх бүр хүүхдээ өөртөө итгэлтэй, бие даасан, өөрийгөө ямар ч нөхцөлд авч явах чадвартай хүүхэд өсгөхийг хүсдэг. СИСҮ блог хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийн бие даах чадвар хөгжүүлэх аргуудаас хуваалцах гэж байна.


  1. Хүүхдээр өөрөөр нь хийлгэх - Аливаа энгийн зүйлс танд хялбар, хурдан мэт боловч, хүүхэддээ хэрхэн хийхийг харуулж, зааж, өөрөөр нь хийлгэх нь бие даах чадвар заах хамгийн эхний алхам юм.

  2. Хариуцлага үүрүүлэх - Нэг айлын гишүүн бүр гэрээ буулгаж, бохирдуулахад хувь нэмэр оруулдаг. Тийм учраас хүн бүр цэвэрлэхэд бас хувь нэмэр оруулах учиртай. Гэрийн ажил нь хүүхдэд үнэлэшгүй чухал амьдралын чадвар, хариуцлага хүлээх чадвар, бусдыг болон өөрийгөө хүндлэх чадвар заадаг билээ.

  3. Амьдралын чадвар заах - Амьдралын чадвар гэж юу вэ? Энэ бол энгийн хоол хийх, хувцас угаах, мөнгөө ухаалаг удирдах суурь чадвар, мэдлэг билээ. Энэ чадваруудтай бага наснаасаа танилцсанаар бие даасан хүн болж төлөвших болно.

  4. Бусдыг анхаарч, халамжлахад сургах - Бусдыг анхаарч, халамжлах нь хариуцлагатай холбоотой чадвар юм. Тэжээвэр амьтан, тарьмал цэцгээ арчилж халамжлах нь энэ чадварыг хөгжүүлэхэд туслах болно.

  5. Зөрчлийг өөрөөр нь шийдвэрлүүлэх -Найз нөхөд, ах дүүтэйгээ маргалдах үед хүүхэддээ зөрчлийг хэрхэн удирдах талаар ярилцан зааж өгөөрэй. Ингэснээр дараа дараагийн зөрчилтэй харилцааг өөрөө удирдаж сурах болно.

  6. Бие даах орчныг бүрдүүлэх - Хүүхэддээ сонголт өгөх хэрэгтэй. Тэдэнд хэрэгтэй үед нь хувийн орон зайг тогтмол өгөх хэрэгтэй юм. Энэ нь хүүхдэд заримдаа ганцаараа байх нь эрүүл зүйл болохыг зааж өгөх болно. Тэд ганцаараа үедээ бодлоо цэцэглэж, шинэ төлөвлөгөө гаргаж сурах болно.

  7. Өөрийгөө хамгаалж сургах - Асуудал, зөрчил үүсэх үед юу юугүй битгий туслах гэж яараарай. Хүүхдэд хүндрэлтэй үед хэрхэн асуудлыг шийдвэрлэж болох аргуудыг ярилцан, дадлага хийж үзэх нь өөрийнхөө төлөө зогсож сурахад нь туслах болно.

  8. Итгэл үзүүлэх - Хүүхдийнхээ амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлээрэй. Зөвхөн амжилтыг нь магтан, сайшаах биш, оролдлого, хичээл зүтгэлийг нь магтан сайшаахаа мартуузай. Зөвхөн амжилтыг магтах нь бүтэлгүйтлийг муу зүйл хэмээн заадаг.

  9. Тав тухын бүсээс гаргах - Хүн тав тухын бүсийн гадна өсч, хөгждөг. Хүүхэддээ эрсдэл гаргахыг дэмжиж, зөвлөөрэй.

  10. Алдаа, бүтэлгүйтэл заах - Хүүхдэд аливаа үйл явдал амжилт бүтэлгүйтэл гэсэн үр дагавартай байдгийг ойлгуулах хэрэгтэй. Алдаа, бүтэлгүйтлээс зайлсхийж, айж, зугтаж болохгүй болохыг ярилцаж, тайлбарлаарай. Энэ нь тэдэнд шинэ зүйл турших итгэл өгөх болно.


71 views0 comments

Comentarios


bottom of page