Тоглоомын аргачлал нь хүүхдийн төрөлхийн сурах, хөгжих чадвартай уялддаг учраас үр дүнтэй бөгөөд хүүхдийг уламжлалт аргаас ялгаатай нь сэтгэхүй, нийгэмшил харилцаа, бие бялдар, сэтгэл хөдлөлөөр цогцоор хөгжүүлдгээрээ онцлог юм.
Хүний төрөлхийн сурах арга барил - Тоглох нь хүүхдэд хорвоотой танилцаж, ойлгож, суралцах төрөлхийн арга барил юм.
Сэтгэхүйн хөгжлийг дэмждэг - Тоглоом нь асуудал шийдэх, шүүн тунгааж, аливаад бүтээлчээр хандахад хүргэдэг. Хүүхэд тоглох явцдаа аливааг туршиж, шийдвэр гаргаж, магадлал дэвшүүлэх зэрэг олон төрлийн сэтгэхүйн чадвараа ашигладаг.
Нийгэмшил харилцааны чадварыг хөгжүүлдэг - Ихэнх тоглоом олуулаа тоглоход хүргэдэг ба энэ нь харилцах, хамтрах, зөрчлөө удирдаж сурахад тусалдаг.
Сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлдэг - Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж удирдаж сурдаг ба аливаад тэсвэр хатуужилд суралцаж, өөрийгөө хянаж, өөртөө итгэж сурдаг.
Бие бялдар хөгжүүлдэг - Гүйж, үсрэх, харайж тоглох нь хүүхдийн биеийн хөгжлийг дэмждэг. Үүнээс гадна зурах, барих, чимхэх зэрэг нь хүүхдийн нарийн хөдөлгөөнийг дэмжиж, хөгжүүлдэг.
Бүтээлч байдал уран төсөөллийг өдөөдөг - Тоглож байхдаа хүүхэд аливааг хайрцгаас гадуур сэтгэдэг ба маш их уран төсөөлдөг. Ялангуяа лего, дүрслэх урлаг, дүрд орох тоглоом нь хүүхдийн уран төсөөлөл, бүтээлч байдлыг хязгааргүй болгодог.
Тоглох нь зугаатай - Хэрвээ бид зугаатай, хөгжилтэй сурвал илүү идэвхтэй болдог. Бид илүү шинэ зүйлийг сурахад эрэлхийлж, сурахад дурлаж эхэлдэг. Уламжлалт арга барил нь хүүхдэд сурах гэдэг нь хэт албажсан, стресстэй, дарамттай мэт сэтгэгдэл төрүүлэх талтай байдаг нь хүүхдийн сурах эрмэлзлийг бууруулдаг.
Хэл яриан хөгжлийг дэмждэг - Өөрийн үгийн сангаа өргөжүүлж, хөгжүүлэх боломжийг тоглоом олгодог.
Бие даах чадвар шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг - Хүүхдүүд юуг, хэрхэн тоглохоо шийддэг ба энэ нь бие даах, өөрийгөө чиглүүлэх, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг.
Бодит ертөнцөд бэлдэх - Тоглоомоор дамжуулан хүүхэд бодит амьдралд тулгарч болох сорил бэрхшээлтэй танилцдаг. Жишээлбэл, дэлгүүрийн тоглоом нь хүүхдэд математик, нийгмийн харилцаа зааж өгдөг бол эвлүүлдэг тоглоом нь багийн ажиллагаа, асуудал шийдвэрлэх чадварыг зааж өгдөг.
Comments