top of page

Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн өдөр бүр дэмжих вэ?

Хүүхэд бүр өөрийн ур чадварт итгэж, хийж чаддаг зүйлээрээ бахархахыг хүсдэг. Өөртөө итгэх итгэл бол төрөлхийн шинж чанар биш байдаг. Энэ нь бидний амьдралын өдөр тутмын туршлага, эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгээс ихээхэн хамаардаг. Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд дараах 5 зөвлөмжийг дагаарай.


  1. Оролдож үзэхийг дэмжих - Хүүхдээ бага ч болов сорил эрсдэл гаргахыг дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, өөрөөр нь үдээс үдүүлэх, цүнхээ бэлдэх гэх мэт. Үр дүнг нь биш, хичээл зүтгэлийг нь сайшаахаа мартуузай.

  2. Хичээл зүтгэлийг магтах - "Чи үнэхээр ухаантай шүү" гэхээс илүүтэй "Чи үнэхээр хичээсэн шүү" гэж хэлэх нь хүүхдийг цаашид сурахад үргэлж урам зоригтой байхад тусалдаг.

  3. Бие даан шийдвэр гаргуулах - Хүүхдэд сонголт өгөх нь шийдвэр гаргахад тусална. Жишээлбэл, "эхлээд гэрийн даалгавраа хийх үү эсвэл хоол хийхэд туслах уу?" гэх мэт.. Энэ нь хүүхдэд өөртөө итгэх, бие даахад тусалдаг билээ.

  4. Эерэг үлгэр дуурайлал үзүүлэх - Хүүхдийнхээ өмнө алдаа гаргасан бол түүнийгээ тайвнаар шийдвэрлэж харуулах хэрэгтэй. Хүүхэд томчуудыг сорил бэрхшээлд хэрхэн хариу үзүүлэж байгааг харж улам итгэлтэй болдог.

  5. Өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх орчныг бүрдүүэлх - Хүүхдийнхээ мэдрэмж, санал, үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Хүүхдийг сонсож, үзэл бодлыг нь хүндэлж буйг мэдрүүлэх нь тэдний өөртөө итгэх итгэлийн амин сүнс юм.


СИСҮ-н зөвлөмж: Өөртөө итгэх итгэл нь өдөр бүрийн дэмжлэг, итгэлцлээс бий болдог. Хүүхдэдээ оролдож үзэх, амжилт гаргах орон зайг бүрдүүлж өгөөрэй. Энэ бол хүчтэй, тууштай, тэсвэр хатуужилтэй сурагчийг бэлдэх СИСҮ-н арга юм.



Comments


bottom of page