top of page

Хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах 9 арга

Өнөөгийн технологийн эрин зуунд хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч анхаарал төвлөрөх асуудалтай тулгарсаар байна.


Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвартай холбоотойгоор олон улсад олон тооны судалгаа хийгдсээр байна. АНУ-ын Охио мужийн их сургуулийн судалгаагаар хүүхдийн төвлөрөх чадвар насанд хүрэгчтэй харьцуулахад бага байдаг хэдий ч, насанд хүрэгчдээс илүү санах ой сайтай байдаг болохыг олж мэджээ.


Сэтгэл мэдрэл судлаачдын тодорхойлсноор хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар том болох тусам нэмэгддэг гэжээ. Олон эксперт хүүхдийн анхаарал төвлөрөх дундаж хугацаа доорх томьёогоор боддог. Насx2-5 минут=дундаж анхаарал төвлөрөх хугацаа Хэвлэл мэдээлэл, сошиал медиа хүүхдийн анхаарал төвлөрөх чадварт хамгийн ихээр нөлөөлж байна. Кайсер Фемили Сангийн 2010 онд хийсэн судалгаагаар 8-18 насны судалгаанд оролцогчдын тал гаруй хувь нь гэрийн даалгавраа хийхийн хажуугаар ТВ үздэг гэжээ.


“Teacher Starter” төвөөс хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд дараах аргуудыг санал болгож байна.


1. Хичээлийн хугацааг аль болох богино болгох

Колумбиа их сургуулийн багшийн сургуулийн судалгаагаар АНУ-д хүүхэд 10 минут тутамд анхаарал нь огт өөр тийш хандаж эхэлдэг гэжээ. Хичээлийн хугацаа төлөвлөхдөө дунд нь аль болох завсарлагаа олонтой хийх нь хүүхдийн төвлөрөх чадварыг сайжруулна.


2. Тогтмол завсарлагаа

Хичээлийг богино байлгахаас гадна, хичээлийн өдрийг аль болох завсарлагаа ихтэй байлгах хэрэгтэй. Тархи 3-5 минутын завсарлагаанд шинээр сэргэдэг.



3. Хурдан хүүхдэд зориулсан тусгай үйл ажиллагаа

Анги танхимд даалгавраа түрүүлж дуусгадаг хүүхдүүд бусад хүүхдийн анхаарлыг хамгийн их сарниулдаг. Тийм учраас даалгавраа түрүүлж дууссан хүүхдэд зориулсан тусгай үйл ажиллагаа заавал бэлдэх хэрэгтэй.


4. Үдийн завсарлагааг зохистой өнгөрүүлэх

АНУ-д үдийн завсарлагааны үеэр өөр зүйл хийх нь хууль бус байдаг. Үдийн завсарлагаагаар биеийн хөдөлгөөний дасгал, тоглоом хийлгэх нь хүүхдийн санах ой, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг.


5. Идэвхтэй тоглоом ашиглах

Ангид биеийн хөдөлгөөний тоглоом тоглуулах нь төвлөрөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй, сурах үйл явцад ч эергээр нөлөөлнө.





6. Аливаа даалгавар дээр сурагчаас үнэлгээ авах Хүүхдээс гэрийн даалгавар, хичээл дээрх даалгавар хэр сонирхолтой байгааг асуух нь хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, анхаарал төвлөрөх чадварыг бас нэмэгдүүлдэг.


7. Аль болох чимэглэлээс татгалзах Кент мужийн их сургуулийн профессор КарриеГодвины 2016 онд хийсэн судалгаанд анги танхимын тохижилт хүүхдийн төвлөрөх чадварт шууд нөлөөлдөг болохыг олж мэджээ.

Хэт их чимэглэл бүхий тохижилттой анги танхим нь хүүхдийн сурах үйл явцад ч сөргөөр нөлөөлдөг байна.


8. Бохь зажлуулах

Бохь зажлах нь анхаарал төвлөрөхөд тусалдаг. Ялангуяа юм цээжлэх дасгалд бохь зажлах нь үр дүнтэй. Зарим багш нар энэ аргыг шалгалтын өдөр ашиглах нь түгээмэл.


9. Бясалгал хийлгэх

Өдөрт 5-10 минутын бясалгал хийснээр хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.




257 views0 comments
bottom of page