top of page

​

AP хөтөлбөрөөр академик чадамжийг суулгана.

​

СИСҮ ахлах сургууль нь дотоодын цөм хөтөлбөртэй уялдаж ажиллахаас гадна Математик, шинжлэх ухаан, Англи хэлний хичээлд илүү төвлөрдөг. Энэ гурван хичээл нь Финланд, Америкийн олон улсын стандартыг мөрддөг. 

​

Уг хосолсон бүтцээр сурагч их сургуульд бэлтгэгдэх ба олон улсын болон дотоодын их дээд сургуульд элсэх боломжтой. 

​​

AP хөтөлбөр нь ахлах сургуулийн сурагчид коллежийн түвшний академик хичээл заах зарчмаар явдаг. 

​

Судалгаагаар AP хөтөлбөрийн сурагч бусадтай харьцуулахад их сургуульд илүү сайн бэлтгэгддэг болохыг нотолсон. Тэд их сургуульдаа илүү сайн суралцаж, төгсөх магадлал өндөр байдаг.

AP хөтөлбөрийг АНУ-д академикийн үзүүлэлтийн стандарт гэж үздэг. AP шалгалтанд тэнцсэн хичээлээр сурагч их сургуульд орохдоо кредитээ дүйцүүлэх боломжтой. 

 

AP хичээл нь сурагчийг их дээд сургуульд үргэлжлүүлэн сурахад шаардлагатай академик чадварыг хөгжүүлдэг. 

​​

СИСҮ сурагч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн AP International Diplomata төгсөх боломжтой. 

c34f4c333d72493e972cfa5f9748db52.webp
AP.png
bottom of page