top of page

СИСҮ Улаанбаатар сургууль - Баяр хөөртэй суралцъя.

СИСҮ Улаанбаатар сургууль нь танигдаагүй, өөрчлөмтгий, сорил бэрхшээл дүүрэн ирээдүйд хөл тавих ирээдүйн манлайлагч, энтрпренер, инноватор, эрдэмтдийг бэлтгэх сургууль юм. 

SISU Schools® нь хүүхдийг цогц аргачлалаар хөгжүүлдэг олон улсын загвар билээ.

СИСҮ сурагч мэдлэгийн ертөнцтэй бусадтай тоглох, хуваалцах, хамтрах замаар танилцаж, өөрийн хамгийн шилдэг хувилбарыг бүтээдэг. 

Сурагч бүр өөрийн сорил бэрхшээлтэй тулгардаг. Бидний зорилго бол хүүхэд бүрийг өөрийн зорилгод хүрэхэд дэмжиж, туслах юм.

_DSC8285.JPG

Дэлхийн иргэн

Дэлхийн иргэн газар зүйн байрил, улс төр, соёлоос үл хамааран хүмүүнлэг байдлаар өөрийгөө таньдаг. Жинхэнэ дэлхийн иргэн нь өөрийгөө ойлгож таньж, олон талаас бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавих чадвартай байдаг. Академик орчинд, хичээлээс үл хамааран хүүхэд олон улсын сүүлийн үеийн асуудалд өөрийн мэдлэг чадварыг ашиглах чадварыг хэлдэг.

_DSC7733.JPG

Дижитал иргэншил

Дижитал иргэншил нь академик мэдлэгийг эрэлхийлэх, өөрт хэрэгтэй мэдээллийг олох, ажил хэрэгч, бүтээлч байдлаар харилцахад технологийг хариуцлагатайгаар ашиглах. 

Дижитал иргэншил нь мэдээллийг оновчтой, хууль ёсны дагуу хайх аргачлалыг заадаг. Өөр нэг чухал хүчин зүйл нь сурагч өөрийн кибер орчноос давж сэтгэх, дижитал харилцаанд хүмүүнлэгээр, бусдын ялгаатай байдлыг таньж мэдэн харилцах чадвар юм. 

SISU1F_SCHOOL_LOBBY_SCENE (1).jpg

Чанартай заах арга зүй ба сурган хүмүүжил

 

СИСҮ Улаанбаатар сургуульд чанартай заах арга зүй, сурган хүмүүжил нь хүүхдийн мэдлэгийн аяллын чухал түлхүүр хүчин зүйл байдаг. Энэхүү аялал нь хүндлэл, соёл, хүүхдийн сайн сайхан байдлыг бүтээх зам бөгөөд тэднийг нийгэмдээ хэрэгтэй ирээдүйн иргэн бүтээхэд чиглэдэг. 

Хувь хүний өсөлт, сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь манай сургуулийн үйл ажиллагааны түлхүүр хэсэг юм. Бид хүүхдэд төлөвлөх, зорилго тавих, өсөх сэтгэлгээг хөгжүүлэх, аливаа зүйлийг шүүн тунгаан, бүтээлчээр сэтгэх, инновац, мета-сэтгэхүйд эргэцүүлэн тунгаах байдлаар хандах хандлагыг суулгадаг. 

_DSC7595.JPG

Соёл хоорондын сургалт

Соёл хоорондын сургалтаар бид утга учрыг бий болгох чадварыг эзэмшдэг. Хүүхэд соёл хоорондын чадварыг өөрийн соёлоос гадуурх асуудал, нөхцөлийг ойлгоход ашигладаг. Энэ тохиолдолд, аливаа зүйлийг олон талаас ойлгож харах, соёлын ялгаа, ялгаатай байдал, үнэт зүйл нь бидний аливаад хандах хандлагад хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгож сурдаг. Бид өөрийгөө таних суурь чадвартай байх буюу өөрийн соёл, ёс суртахуун_ байрь суурийг мэддэг байх ёстой юм. 

_DSC7993.JPG

Admission open for Grade 1-9

bottom of page