"Project-based learning" буюу төсөлд суурилсан аргачлал гэдэг нь сурагчдад бодит амьдрал дээрх асуудлын хүрээн дэх агуулгатай танилцаж, түүнтэй холбоотой мэдлэг мэдээлэл олж авдаг онцлог заах арга зүй юм. Төсөлд суурилсан аргачлал нь сурагчдад зөвхөн онолын мэдлэг олгохоос илүүтэй тухайн олж авсан мэдлэг нь бодит амьдралд хэрхэн биелдэг болохыг ойлгуулдаг учраас илүү үр дүнтэй байдаг. Олон судалгаанд сурагч уг аргачлалаар зөвхөн мэдлэгтэй болохоос гадна шүүн тунгаах, бусадтай хамтрах, харилцааны чадварт суралцдаг. Төсөлд суурилсан аргачлал яагаад үр дүнтэй байдаг шалтгааныг доор жагсаалаа.
Агуулгыг гүнзгийрүүлэн судалдаг - Сурагч зөвхөн мэдлэг аваад зогсохгүй агуулгыг ойлгож, урт хугацаанд тогтоодог. Тэд шинэ нөхцөл байдалд олж авсан мэдлэгээ ашиглаж чаддаг.
Сонирхол татдаг - Өдөр тутамдаа тулгардаг асуудалтай хичээл дээрээ таницлахад сурагчдын сонирхолыг татаж, оролцоог нэмдэг. Тэд өөрт болон өөрийн хүрээлэл дэх асуудлыг шийдвэрлэж сурдаг.
Зорилгоо ухамсарладаг - Сонирхолтой, сайтар бэлдсэн төсөл нь сурагчдад шинэ нээлт бий болгодог. Бодит амьдрал дээрх нөлөө үр дүнтэй танилцах нь сурагчдад шинэ зорилго бий болгодог.
Амжилтын чадвар - Ажил, амьдралд чухал чадварыг ур аргачлал заадаг. Сурагч идэвх санаачлагтай байж, аливаа ажил даалгаврыг хариуцлагатай гүйцэтгэх, бусадтай хамтарч, үзэл санаагаа хуваалцаж, асуудылг шийдвэрлэх чадварыг уг аргачлалаар дамжуулан суралцдаг.
Багш сурагчийн харилцаанд эергээр нөлөөлдөг - Утга учиртай, сонирхолтой даалгаврыг бгаштайгаа хамт хийх нь харилцаанд эергээр нөлөөлөөд зогсохгүй, сайхан дурсамж бүтээдэг.
Бүтээлч сэтгэлгээ ба технологийн чадвар - Сурагчид судалгаа хийх, бүтээгдэхүүн гаргах, илтгэл бэлдэхэд олон төрлийн технологийн хэрэгсэл ашгладаг учраас бүтээлчээр хандах, технологи ашиглах чадварт эергээр нөлөөлдөг.
Comentarios