top of page

"Day of SISU" гэж юу вэ?

Writer: SISU School UlaanbaatarSISU School Ulaanbaatar

Финландад хэдэн зууны туршид хүний хамгийн эрхэм чанарыг тодорхойлсон үг болох "SISU"-г өдөр тутмын амьдрал, соёл, урлаг, боловсрол гээд бүхий л талбарт өргөнөөр хэрэглэдэг. Энэ нь хүн бүрд бидний мэдэхгүй оргилсон гал, хүч чадал байдаг ба энэ нь биднийг сорил бэрхшээл, асуудал, тэмцэлд хурцалж, бэлдэж, хөдөлгөж чаддаг юм.

Бид тэмцэлд бууж өгөхгүйгээр, тууштай, шийдэмгийгээр бэлэн байж, өөрийгөө ямар ч цагт идэвхжүүлж, урамшуулах тэвчээртэй байх нь бидний СИСҮ юм. Энэ бол зорилгынхоо төлөө урагшлах тухай юм.


2015 оны 2-р сарын 28нд Финланд улсад "СИСҮ өдөр"-ийг тэмдэглэж эхэлсэн. Үүний гол зорилго нь хүн бүрд СИСҮ чанар байгааг сануулах, таниулах тухай билээ. Энэ нь Финландын календарьд албан ёсоор тэмдэглэгддэг.


Сонирхолтой нь СИСҮ нь бас Финландад түгээмэл байдаг хүүхдийн нэр юм байна.


СИСҮ-г зарим талаар маргаашийн сорил бэрхшээлд өнөөдөр бэлдэх чадвар гэж тайлбарлах нь бий. Учир нь СИСҮ-д бид нөхцөл байдал илүү хялбар, тайван үед суралцаж, дадаж эхэлдэг ба энэ нь маргаашийн зогсошгүй тэмцэл, уралдаан, бэрхшээлд бэлэн байх тухай билээ.


Өнөөдрийн бидний хийж буй бүхэн биднийг маргаашийн тэмцэлд бэлддэг болохыг үргэлж санаарай. Бид бүгдэд СИСҮ чанар байдаг ба бид зөвхөн энэ чанараа таньж, үүнд суралцаж, дадах л шаардлагатай юм.


Танд СИСҮ өдрийн мэнд хүргэе!

 
 
 

コメント


bottom of page