Багаар ажиллах чадварыг аль болох эрт заах хэрэгтэй гэж үздэг. Учир нь энэ чадвар нь насан туршийн чадвар юм. Энэ нь хүүхдийн ирээдүйн амьдралд чухал үүрэгтэй.
Нийгэмшил харилцааны чадварыг хөгжүүлдэг
Хүүхэд бусадтай баг болон ажиллан сурах нь хүүхдийг үр дүнтэй харилцаа үүсгэж, түүнийгээ хадгалж үлдэх чадварыг хөгжүүлдэг. Нийгэмшил харилцаа нь хүний амьдралын бүхий л хэсэгт чухал үүрэгтэй юм.
Сонсох чадвар хөгжүүлдэг
Багаар ажиллах чадвар нь хүүхдийн сонсох чадварыг хөгжүүлдэг. Сонсохгүйгээр хүн бусадтай үр дүнтэй харилцаа үүсгэх боломжгүй.
Багийн гишүүн бүр өөрийн үүрэг хариуцлагийг гүйцэтгэхдээ бусдыгаа сонсох хэрэгтэй. Нэг баг болон ажиллахын тулд багийн гишүүдээ тогтмол сонсох шаардлагатай. Магадгүй өрсөлдөгчөө бас сонсох нь тус болох юм. Энэхүү олон төрлийн сонсох хэрэгцээ нь эцсийн дүндээ хүүхдэд бүлэг, нийгмийн өнгө төрхийг ойлгоход тусалдаг.
Сонсож сурах нь хүүхдэд бусдыг хүндлэх чадварыг суулгадаг. Хүүхэд зөвхөн нэг бүлгийн гишүүн биш нийгмийн гишүүн гэдгээ ухамсарлаж сурдаг.
Ярих, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлдэг
Хүүхэд бусдыг сонсож сурсны дараа ярьж сурдаг. Ярих гэдэг нь өөрийн сонсогчид хүрэх, тэдэнтэй зөвхөн ярих биш хэрхэн харилцахаа ойлгох тухай юм. Сонсох нь хүүхдэд бусдыг хүндлэхийг заадаг бол, ярих нь хүүхдэд хүндлэлийг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Өөртөө итгэх итгэлийг нэмдэг
Хүүхэд өөрийн дуу хоолойг бусдад хүргэж, бусдаас хүндлэл мэдэрснээр өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Багаар ажиллаж, өөрийн үзэл бодол, санааг оролцуулснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ..
Багаар ажиллах нь дээрэлхэлтийг бууруулдаг
Хүүхэд багийн гишүүн болсноор бусад багийн гишүүдээ анхаарч, халамжилдаг. Тэд бусад нөхцөл байдалд ч хамтдаа байх тохиолдол их бий. Энэ нь хүүхдүүд хоорондоо нэгнээ дээрэлхэх байдлыг бууруулдаг.
СИСҮ Улаанбаатар сургуулийн 1-5 дугаар ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна.
Та амжиж бүртгүүлээрэй.
Commenti