Эцэг эхчүүдийн зөвлөгөө: Шинэ сургуульд шилжиж буй хүүхэддээ хэрхэн туслах вэ?
- SISU School Ulaanbaatar
- Mar 2, 2024
- 1 min read
Сургуулийн амьдрал жаргалтай дурсамжаар дүүрэн байдаг боловч хүн бүр сорил бэрхшээлтэй тулгардаг билээ. Анги дэвших, шинэ байршил руу нүүх, шинэ сургуульд орох нь хүүхэд бүрт тулгардаг сорилын нэг юм. Шинэ сургуульд орох нь хүүхдэд хичээл, нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг. Үүнд эцэг эхийн туслалцаа томоохон үүрэг гүйцэтгэдэг. Эцэг эхийн тусламжтайгаар хүүхэд уг өөрчлөлтийг илүү хялбар даван туулдаг.

Хүүхдийнхээ мэдрэмжийг хүндэтгэж, ярилцах
Хүүхэдтэйгээ яагаад шинэ сургуульд шилжих болсныг нээлттэйгээр тайлбарлаж хэлэх. Тэднээс ямар мэдрэмж авч буйг нь асуух. Баярлаж байна уу, санаа зовж байна уу гэх мэт зүйлийг нь нээлттэй сонсох нь хүүхдэд хүлээлтээ бий болгоход тусална. Ингэж ярилцсанаар эцэг эх та ч бас хүүхэддээ тулгарах асуудлыг ойлгож, шийдэл олох боломжтой болно.
2. Сургуулийн багш, ажилчидтай харилцаа холбоо тогтоох
Сургуулийн багш ажилчидтай харилцаа холбоо тогтоох нь хамгийн чухал арга юм. Багш нар нь хүүхдийн гол чиглүүлэгч, дэмжигч байдаг. Сурагч, багш, ажилчид хамтран хүүхдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадах билээ.

3. Урьдчилж сургуулиар зочлох
Хүүхэдтэйгээ хамт сургуулийн орчинтой танилцаарай. Анги, танхим, тэдний байршлыг урьдчилан таниулснаар хүүхэд хичээл эхлэхэд өөртөө илүү итгэлтэй болдог байна.
4. Хамтдаа зорилго тавих
Хүүхэдтэйгээ хамт зорилго тавьснаар шинэ сургуульд шилжихэд нь тусалдаг. Жишээлбэл, үдийн хоолны цагаар найзтай болох, ангийнхаа 5 хүүхдтэй мэндлэх, хамт тоглохыг урих гэх мэт. Ингэснээр хүүхдийг хурдан нийгэмшихэд идэвхжүүлэлт болдог.
5. Сайтар амраах
Эхний хэдэн сарын хугацаанд хүүхдэд хэцүү байгаа учраас сайн унтаж, амраах нь чухал. Ингэснээр хүүхэд өдрийн турш шинэ орчинд идэвхтэй байх боломжтой. Түүнлчэн өдөр тутмын төлөвлөгөөг нь эхний хугацаанд гаргаснаар хүүхдэд хурдан дасан зохицоход тусална.

コメント