top of page

Эцэг эхчүүдийн зөвлөгөө: Дунд сургуулийн сурагчийн заавал эзэмших ёстой 10 чадвар

Ирээдүйн академик амжилтанд дунд сургууль чухал нөлөө үзүүлдэг. Дунд сургуульд сурагчид шинэ сорил, хариуцлагатай нүүр тулдаг учраас энэ үед академик амжилт, хувь хүний өсөлтөнд тодорхой чадварыг өөртөө суулгах нь өндөр ач холбогдолтой ажээ.



  1. Цаг удирдах чадвар -Дунд сургуулийн сурагчид гэрийн даалгавар, хичээлийн дараах хөтөлбөр, амрах цагаа үр дүнтэй удирдаж сурах хэрэгтэй. Цаг удирдах чадвар эзэмшсэнээр стресстэх, хэт ачаалал авах зэрэг эрсдлээс сэргийлэхээс гадна цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурна.




  1. Хувийн зохион байгуулалт - Бие даалт, шалгалтын хугацаа, шаардлагатай нөөцийг урьдчилан тооцоолох нь дунд сургуулийн сурагчдын хувьд хэцүү зүйл боловч хувийн зохион байгуулах чадвар нь аливаа ажлыг урьдчилан төлөвлөх, хоцрох, алдаа гаргахаас сэргийлэхэд тусална.

  2. Сурах чадвар - Үр дүнтэй сурах чадвар нь дунд сургуулийн сурагчдад маш чухал. Тэд тэмдэглэл хөтлөх, идэвхтэйгээр унших, хичээлтэй холбоотой нэмэлт материал уншиж судалж сурах шаардлагатай. Сурах дадал сурснаар сурагчид хичээлдээ амжилт гаргаад зогсохгүй ирээдүйн бат бөх суурийг бүтээж байна гэсэн үг юм.


  1. Шүүн тунгаах чадвар - Дунд сургуулийн сурагчид аливаа мэдээ, мэдээллийг шүүн тунгааж, шинжилж сурах шаардлагатай. Уг чадварыг эзэмшсэнээр аливаа мэдээлэл, аргументийг үнэлж, ул суурьтай шийдвэр гаргаж, асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэж сурна.




  1. Харилцааны чадвар - Үр дүнтэй харилцаа үүсгэх, хадгалах чадвар нь сурагчдын хувьд хамгийн чухал чадварын нэг. Тэд өөрийгөө тодорхой илэрхийлж, бусдыг сайн сонсож сурах шаардлагатай. Харилцааны чадвар эзэмшсэнээр сурагчид бусадтай утга учиртай харилцаа үүсгэх, багийн ажилд амжилттай оролцох, хувийн болон сургуулийн амьдралд амжилт гаргаж чадна.


  1. Хариуцлага - Дунд сургуулийн сурагчид өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж, зөв сонголт хийж сурах хэрэгтэй. Хариуцлагыг ухамсарлаж сурснаар бие даасан суралцагч болох төдийгүй өөрийн академик болон хувийн амьдралыг үр дүнтэй удирдаж чадна.

  2. Бусадтай хамтрах - Нэгдмэл зорилгын төлөө бусадтай хамтарч сурах нь чухал юм. Энэ чадвар нь ирээдүйд багаар ажиллах, баг бүрдүүлэх чадварын суурь болдог.

  3. Өөрийгөө идэвхжүүлэх - Өөртөө зорилго тавьж, түүний төлөө хичээл зүтгэл гаргах, сорил бэрхшээлийг даван туулах, өөрийн сурах үйл явцад эзэн болоход өөрийгөө идэвхжүүлэх чадвар тусална.


  1. Дасан зохицох чадвар - Дунд сургуулиийн сурагчид шинэ орчин, нөхцөлд дасан зохицож, бусдын өөр харах өнцгийг ойлгож, өөрчлөлтөнд нээлттэй хандаж сурах хэрэгтэй.

  2. Эерэг хандлага - Эерэг хандлагатай сурагч сорил бэрхшээлийг даван туулж, аливаа зүйлд уян хатан байж, амархан дасан зохицож чаддаг. Эерэг зүйлд төвлөрөх нь сурагчид өсөх сэтгэлгээг суулгаж, зорилгодоо хүрэхэд нь тусална.



157 views0 comments

Comments


bottom of page