21-р зууны хамгийн чухал чадварын нэгд дасан зохицох чадвар орж байна. Өнөөгийн байнгын хувьсан өөрчлөгдөж буй нөхцөлд бид аливаа шинэ нөхцөл байдалд хурдтай дасан зохицох шаардлагатай юм. Хүүхдийг багаас нь аливаад нөхцөл байдаллд хурдтай дасан зохицоход сургаснаар тэд аливаа зүйлийг илүү уян хатан сэтгэж, бодож, хурдан хариу үйлдэл үзүүлж сурах юм.
Дүрэм журмаа зөөллөх - Хүүхдэд багаас нь зөв бурууг ялгах, шударга байх, эелдэг байхыг ойлгуулах хэрэгтэй. Дүрэм журам хүүхдэд энгийн зүйлсийг ойлгоход тусалдаг хэдий ч дүрэм журмыг зөөллөснөөр асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэх чадварт суралцах боломж олгох юм. Жишээлбэл, хүүхэд нэг өдөр хэвийн цагаас арай орой унтаж болох ч, тэр цагт ТВ үзэх, видео тоглоом тоглож болохгүй. Энэ тохиолдолд магадгүй зураг зурж, ном уншиж болох юм.
Цагийн хуваарьт тогтмол өөрчлөлт оруулах - Дүрэм журамтай ижлээр хүүхдийн цагийн хуваарь үргэлж ижил байх нь аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нь хязгаарлах хандлагатай байдаг. Сар бүр эсвэл улирал тутамд хүүхдийн цагийн хуваарийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь бага багаар байх хэрэгтэй болохыг анхаараарай. Жишээлбэл, гэрийн даалгавраа оройн хоолноос өмнө дуусгах эсвэл дараа нь дуусгах гэх мэт
Хүүхэддээ бүтэлгүйтэх боломж олгох - Бүтэлгүйтэж, алдаа гаргаж сурсан хүүхэд шинэ сорил бэрхшээлийг илүү сайн ойлгож бэлтгэгддэг. Хүүхдэд зөвхөн бүтэлгүйтлийг мэдрүүлээд зогсохгүй энэ талаар ярилцаж сурах хэрэгтэй.
Бусадтай ярилцахыг багаас нь заах - Ихэнх хүүхдүүд өөрийн бодол, мэдрэмжийг бусадтай хуваалцдаггүй. Үүнийг зааснаар бид түүнд хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, мэдрэмж, хэрэгцээтэй болохыг ойлгуулдаг. Энэ нь бусдын ялгаатай байдалд бэлтгэгдэхэд туслах юм.
Өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх - Хүүхэд бүр эцэг эхээсээ үлгэр дуурайлал авдаг. Эцэг эх бүр хүүхдээ өсгөх өөрийн арга барилтай байдаг ба магадгүй үүнийгээ ч бас тогтмол өөрчилж байх хээргтэй. Энэ нь хүүхдэд аливаад дасан зохицоход сургах болно.
Дасан зохицох бүрд нь сайшаах - Хүүхдээ шинэ нөхцөл байдлыг төвөггүй хүлээн авах үед нь сайшаахаа мартаж болохгүй. Жишээлбэл, шинэ сургуульд ороход нь урамшуулж, ярилцаарай.
Comentarios