Гэрийн даалгавар нь хүүхэд гэлтгүй гэр бүлийн өдөр тутмын амьдралын томоохон хэсэг болоод байна. Тэгвэл хүүхэд хэр их гэрийн даалгавар хийх ёстой, хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болохыг "Parent circle"-д нийтэлснийг орууллаа.
Өнөөдөр олон эцэг эх гэрийн даалгаврыг эсэргүүцэж байна. Бага насны хүүхдүүд өдөр бүр гэрийн даалгаврын ачаалалд дарагдаж, сурах дургүй болж байна. Хүүхдэд сурах гэдэг баяр хөөртэй байх ёстой болохоос зовоох ёсгүй юм. Ялангуяа сүүлийн 20-иод жилийн хугацаанд хүүхдийн сургуульдаа өнгөрүүлэх цаг харьцангуй нэмэгдсэн.

Хүүхдэд хэт их гэрийн даалгаврын ачаалал өгөх ямар үр дагавар авчирдаг вэ?
Олон экспертүүд хэт их гэрийн даалгавар нь хүүхдийг зан авирын асуудалтай болгодог гэж Мумбайд байршилтай Фортис эмнэлгийн зөвлөх, сэтгэл зүйч дурджээ. Хүүхэд дан ганц сургуульд сураад зогсохгүй, гэртээ бас сурч байна. Зарим хүүхдийн хувьд гэрийн даалгавараа хийхгүйгээс болж багш, эцэг эхээс айснаас сэтгэл зовнилтой болж байна. Энэ нь хүүхдийг дуулгаваргүй болгож, сурах дургүй болгодог.

- Гэрийн даалгавар нь зөвхөн хүүхдэд бие, сэтгэхүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөд зогсохгүй хөгжил, сайн сайхан байдалд нь сөргөөр нөлөөлж байна. Сургуульд өнгөрүүлэх урт хугацаа, хэт их гэрийн даалгавар, дэлгэцийн хамаарал нь хүүхдэд ямар ч амрах цаг өгдөггүй. Ингэснээр тэд аливаа зүйлийг эргэцүүлэх, бусадтай нөхөрлөх цаг байхгүйгээс гадна, сонирхолгүй болж байна.
- Хүүхдийг өөрийн хөгжил, ачааллын түвшнээс давсан нөхцөлд хэт их гэрийн даалгавар хүргэдэг. Үүний үр дүнд таргалалт, толгой тогтмол өвдөх, сэтгэл зовинох онош илэрдэг.
- Хэт их гэрийн даалгавар нь нойргүйдэлд хүргэдэг. Ингэснээр хүүхэд ойр ойрхон уцаарлах, түвэгшээж эхэлдэг.
- Хүүхэд гэрийн даалгаварт дарагдсанаар дасгал хөдөлгөөн хийх цаг олдоггүй учраас биеийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг.

СИСҮ-д бид насны ачаалал даах чадвартай уялдуулан гэрийн даалгавар өгдөг.
Comments