Хичээлийн шинэ жилийг хүн бүр догдлон хүлээж байгаа билээ. Та хүүхэдтэйгээ шинэ зорилго тавьж амжсан уу? Тэгвэл шинэ чадварт сурах зорилго тавьбал ямар вэ? СИСҮ блог өнөөдөр хүүхдэд хувийн эмх цэгц, зохион байгуулах чадвар заах энгийн аргачлалыг танилцуулж байна. Хүүхдийн хувийн зохион байгуулах чадвар нь хичээл сурлага, гэр бүл, нийгмийн хүрээлэл гээд бүх зүйлд нь нөлөөлдөг билээ. Энэ нь өнөөдөр ач холбогдол бага мэт санагдавч урт хугацаанд зорилгодоо хүрэхэд хамгийн чухал нөлөөтэй чадвар юм.
Даалгавруудаа хуваах - Хичээлийн даалгавар ч бай гэрийн ажил ч бай бүгдийг нь шат дарааллаар нь хуваах хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд аливаа ажил даалгавар бүр эхлэл, өрнөл, төгсгөлтэй байдгийг заах ба хүүхэд хэт хүндээр хүлээж авахгүй. Жишээлбэл, орой бүр хоолны ширээ цэвэрлэх ажил даалгавар байвал хоолны үлдэгдэл хогийг цэвэрлэх, аягаа угаах, ширээ арчих гэх мэт жижиг алхмуудад хуваах юм.
Хийх ажлын жагсаалт гаргах - Хүүхдэд ажил даалгаврыг жагсаалтанд оруулах хэрэгтэй. Үүнд хичээл гэрийн ажил бүгд орох юм. Хүүхэд дуусгасан даалгавраа тэмдэглэснээр "дуусгасан" мэдрэмж "ялалт, амжилт"-ын мэдрэмж авдаг. Энэ нь цаашлаад хүүхдэд идэвхжүүлэлт болж өгдөг. Хийх ажлын жагсаалтыг хэвлээд хүүхэдтэйгээ хамт чимэглэх нь бас нэг зугаатай ажил болно байх гэж найдаж байна.
Хуанли ба цаг баримтлах чадвар заах - Хийх ёстой чухал ажлаа хуанлид тэмдэглэхийг хүүхэддээ зааж өгөөрэй. Ингэснээр хүүхэд аливаа ажлыг хийхэд хэр их цаг орохыг тооцоолж сурах юм. Тухайн даалгавраа дуусгаад өөрийнх нь тооцоолол хэр дөхүү байсныг ойлгох болно. Түүнлчэн хуанли дээр тэмдэглэснээр аливаа ажил даалгавар эхлэхэд хэр хугацаа үлдэж буйг тооцоолон урьдчилан төлөвлөж сурах юм.
Өдөр тутмын тогтмол ажил даалгаварт сургах - Зураг, цаг, цаг баримтлах бусад стртаеги ашиглаж, хүүхдэд өдөр тутмын хийх ажлын хуваарь гаргаж өгөөрэй.
Хувийн зохион байгуулалтын талаар ярьж өгөх - Хүүхдэд аливаа чадварын тухай, түүний ач холбогдол, үр дагаврыг ярьж зааж өгөх нь үр дүнтэй. Ингэснээр хүүхэд хийж буй зүйлдээ илүү тууштай хандаж, бодитоор хүлээн авч, илүү урам зоригтой хэрэгжүүлж эхэлдэг.
Өнгөөр кодлох - Хичээл бүрд нэг өнгө зааж өгөөрэй. Жишээлбэл, ногоон хавтас нь Англи хэлний хичээл, цэнхэр нь Математикийн хичээл гэх мэт. Энэ нь хүүхдэд нэг ажил даалгавраас нөгөө ажил даалгаварт шилжихэд илүү дөхүү болдог.
Эмх цэгцтэй ажлын талбар бий болгох - Хүүхэддээ ямар нэг саад болох зүйлгүйгээр ажиллах орчныг гэртээ бүрдүүлж өгөөрэй. Түүнчлэн хичээлийн ширээг нь хамтдаа эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Жишээлбэл, номоо хаана тавих, үзэг харандаагаа хэрхэн ялгах гэх мэт. Ингэснээр хүүхэд өөрийн эд зүйлсээ хаана байгааг мэдэх болно.
Хичээлийн цүнхийг нь хамтдаа тогтмол арчлах- Хичээлийн цүнх нь хичээл гэрийн хооронд нягт холбоотой учраас эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт 7 хоног бүр цэвэрлэж, эмхлэх хэрэгтэй.
Comments