Өнөөдрийн дэлхий ертөнц хүүхдийн академик амжилтад гол анхаарлаа хандуулдаг хэдий ч, спортын ашиг тусыг тэр бүр онцолдоггүй. Хэдийгээр академик амжилт чухал хэдий ч, эрүүл мэнд, саруул ухаангүйгээр бид амжилттай суралцаж чадахгүй болохыг мартаж болохгүй юм. Спортоор дамжуулан хүүхдүүд бие, сэтгэхүй, нийгэмшил харилцаа, сэтгэл хөдлөлийн чадвараа хөгжүүлдэг. Энэ нь хүүхдэд тэсвэр хатуужил, анхаарал төвлөрөл, тууштай байдлыг заадаг. Судалгаагаар спортоор хичээллэдэг сурагчдын сурлагын амжилт, хичээлийн ирц, бие даах чадвар спортоор хичээллэдэггүй хүүхдүүдээс илүү байхыг нотолсон байдаг. Тэгвэл спортоор дамжуулан бид хүүхдээ хэрхэн хөгжүүлж болох вэ?
Биеийн хөгжил: Спортоор хичээллэснээр хүүхдийн бие физиологи эрүүл болдно.
Сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн тайвшрал - Спорт нь хүүхдүүдийг амрааж, стресс тайлах давуу талтай
Багийн ажиллагаа, манлайлах чадвар - Спорт нь хүүхдэд багаар ажиллах, бусдыг манлайлах чадварыг заах гол талбар юм. Энэ нь хүүхдэд бусадтай харилцах, хамтрах, итгэлцэл бий болгохыг зааж өгдөг
Цаг баримтлах чадвар - Спорт нь хүүхдэд цагийг үр дүнтэй удирдах, хичээл, спортын цагаа тэнцвэржүүлэхийг зааж өгдөг
Нийгэмших - Спортын үйл ажиллагаанд оролцох нь хүүхдэд нийгэмшиж, бусадтай найз болох боломж олгодог
Хувийн сахилга бат, бусдыг хүндэтгэх - Спортоор дамжуулан хүүхэд амьдралын чухал хичээл болох хувийн сахилга бат сууж, бусдыг хүндэлж сурдаг
Анхаарал төвлөрөх - Спорт нь эрсдэлтэй болохыг бид бүгд мэднэ. Амжилттай хичээллэхийн тулд маш сайн анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай
Стратеги сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар - Жишээлбэл сагсан бөмбөгөөр хичээллэх нь хүүхдийн асуудал шийдвэрлэх чадвар, стратеги сэтгэлгээг хөгжүүлдэг. Тоглох явцад хүүхдүүд маш хурдтай шийдвэр гаргах, өөрөө бие даан бодох шаардлагатай тулгардаг
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн чадвар - Гимнастикаар хичээллэх нь хүүхдийн биеийн тэнцвэр, уян хатан байдлыг зөвхөн хөгжүүлдэггүй, энэ нь хүүхдийн гоо зүйн чадвар, бүтээлчээр илэрхийлэх чадварыг хөгжүүлдэг
Уян хатан байдал, дасан зохицох чадвар - Хөл бөмбөг зэрэг хурд шаардсан спортоор хичээллэснээр хүүхэд богино хугацаанд хурдтай хөдөлгөөн хийх, уян хатан байхыг сурдаг. Энэ нь хүүхдийн биеийн хөгжил, дасан зохицох чадварт тусална
Comments