top of page

Хүүхдийн сэтгэл хөдлөл-харилцааны чадвар хөгжүүлэх 10 ном

Асуудал шийдвэрлэх, өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай эерэг харилцаа үүсгэх харилцаа, сэтгэл хөдлөлийн чадварыг бага наснаас хөгжүүлэх нь чухал юм. Уг чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын агуулга, материал, заах арга зүйг сэтгэл хөдлөл-харилцааны сургалт гэдэг. Сэтгэл хөдлөл-харилцааны чадвар хөгжүүлэхэд чиглэсэн ном уншуулах нь унших чадвар, Англи хэлний чадвар хөгжүүлэхээс гадна хүүхдийн харилцаа, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх давуу талтай юм.


  1. Peter O'Meter by Tricia Fuglestad - Ирээдүйн робот ертөнцийн тухай хүүхдийн үлгэрийн ном. Петер бол бяцхан робот ба тэр ч бас хүнтэй ижил сэтгэл хөдлөлтэй. Түүний шинээр бүтээсэн и-мошн талбар нь Петерт өөрийн мэдрэмжээ таньж, удирдахад тусалдаг.

  2. Monsters Have Manners by Jeff and Braden Kubiak - Ривер ба түүний найзууд эелдэг, найрсаг зан төлвийн талаар хичаээлд суралцдаг. Чангаар уншихад тохиромжтой.

  3. Markertown by Amanda Fox - Энэ ном нь хүүхдэд эелдэг байх, өөрийгөө үнэлэх, хамрагдахын үнэ цэнийг өгүүлдэг сэтгэл хөдөлгөм үлгэр билээ.

  4. Millie Fierce by Jane Manning - Миллие нэртэй бяцхан охин бусдад дээрэлхүүлж, элэг бариулахаас залхана. Тэр өөрийн гадна төрх, хандлагаа өөрчилж бусдын анхаарлыг татахыг оролддог. Эхэндээ энэ арга нь хэрэгжих боловч, яваандаа хүн бүр түүнээс зай барьж эхэлдэг. Үүнээс Миллие муухай ааштай байх нь бусдын анхаарлыг татах арга боловч үр дагавар нь тийм ч таатай биш болохыг ойлгодог.

  5. Breathing Makes it Better by Christopher Willard and Wendy O'Leary - Энэ бол хүүхдэд таагүй мэдрэмж мэдрэхэд амьсгалын дасгалаар өөрийгөө тайвшруулахыг заадаг ном билээ. Зохиол бүрийн төгсгөлд тайвшрахад туслах арга, техникийг оруулсан.

  6. Big Feelings by Alexandra Penfold - Энэ бол гүн гүнзгий хүчтэй мэдрэмжийг хэрхэн өдөр тутам удирдахыг заадаг гайхалтай ном. Сэтгэл зовинол, түгшил, урам хугарах зэрэг төрөл бүрийн мэдрэмжтэй уг номоор дамжуулах танилцах ба эдгээр мэдрэмжийг хэрхэн эергээр удирдахыг сурна.

  7. The Unbudgeable Curmudgeon by Matthew Burgess - Бяцхан охин үргэлж өөрийн ааш муут ахаа хөөргөх гэж оролддог. Тэр бүхнийг хийх боловч юу ч тус болдоггүй. Аажмаар тэр өөрөө сэтгэл дундуур болж эхэлдэг.

  8. Enemy Pie by Derek Munsen - Жереми Росс нүүж ирэх хүртэл бүх зүйл сайхан байлаа. Жереми бол байрны номер 1 дайсан юм. Аз болоход Аав дайснуудаас ангижрах нууцыг мэддэг.

  9. Don't Think About Purple Elephants by Susanne Merritt - Сэтгэл түгшихэд уг ном тусална. Софие шөнө унтаж чадахгүй, сэтгэл түгшиж хонодог. Энэ нь маргааш түүнийг ааш муутай болгодог. Түүний гэр бүл нөхцөл байдлыг улам дордуулж эхэлдэг ба харин ээж нь шинэ арга олдог. Софие эрүүл эерэг байдлаар өөрийн сэтгэл түгших мэдрэмжээ удирдаж сурдаг.

  10. After the Fall by Dan Santat - Номын гол дүр өндрөөс айдаг ба дуртай зүйлээ хийж чадахгүйд гунигладаг. Энэ ном нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдаж, айдсаа даван туулж, өөрийгөө буцаж хөл дээр нь зогсоохын ач холбогдлыг зааж өгдөг.



57 views0 comments

Comments


bottom of page