top of page

Хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил харилцааны чадвар хөгжүүлэх 10 апп

Writer's picture: SISU School UlaanbaatarSISU School Ulaanbaatar

Хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил харилцааны чадварт туслах олон төрлийн апп байдаг. Эдгээр апп нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө таних, удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, харилцах, зөрчил удирдах зэрэг олон төрлийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.


1. Zones of Regulation

  • Нас: 4–12 нас

  • Зорилго: Хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдаж, мэдрэмж, зан авирын хоорондын холбоог ойлгоход тусална

  • Хэрхэн туслах вэ: Өнгөний код ашигладаг ба сэтгэл хөдлөлөө таньж удирдахад тусалдаг. Мөн өөрийгөө удирдах аргуудыг заадаг

  • Агуулга: Тоглоом, хичээлтэй

Татах талбар: iOS, Android


2. Breathe, Think, Do with Sesame

  • Нас: 2–5 нас

  • Зорилго: Бага насны хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдаж, асуудлаа тайван шийдэж сурахад тусална

  • Хэрхэн туслах вэ: Sesame Street дүрүүд амьсгалын дасгал заах, шийдвэр гаргах үйл явцыг зааж чиглүүлдэг

  • Агуулга: Хүүхдэд гүнзгий амьсгаа авч, шийдлийг нарийн эргэцүүлж, аливаа алхам хийхийг харуулсан нөхцөл байдал, интерактив тоглоом

Татах талбар: iOS, Android


3. Smiling Mind

  • Нас: 7–18 нас

  • Зорилго: Янз бүрийн насны бүлэгт тохирсон хөтөлбөрүүдийг санал болгодог оюун ухаан, сэтгэцийн эрүүл мэндийн програм.

  • Хэрхэн туслах вэ: Сэтгэл хөдлөлөө удирдах, бясалгал хийх, өөрийгөө танихад туслах сургалтын хөтөлбөртэй. Хүүхдийн тархийг амраах, тэсвэр хатуужлыг сайжруулахад тусална

  • Агуулга: Зааварчилгаатай бясалгалт, амьсгалын дасгал, эргэцүүлэл хийх дасгал даалгавартай. Анги танхимд ашиглаж болно.

Татах талбар: iOS, Android


4. Stop, Breathe & Think Kids

  • Нас: 5–10 нас

  • Зорилго: Хүүхдэд бясалгалаар дамжуулан сэтгэл хөдлөлөө удирдаж, стрессээ удирдахыг зааж өгнө

  • Хэрхэн туслах вэ: Хүүхдэд сэтгэл хөдлөлөө бүртгэж, зан араншин дээр нь үндэслэн бясалгах, тайвшруулах дасгалуудтай

  • Агуулга: Зураглалтай, амьсгалын дасгалтай, бясалгалын дасгалтай

Татах талбар: iOS, Android


5. ClassDojo

  • Нас: 5–12 нас

  • Зорилго: Хүүхдэд эерэг сэтгэл зүй, нийгэмшил харилцааны сургалт ордог ба багш, сурагч, эцэг эхийн эерэг харилцааг заадаг

  • Хэрхэн туслах вэ: Энэ апп нь эерэг зан авирыг урамшуулж, янз бүрийн дасгал ажил, ном, бичлэгээр дамжуулан хүүхдэд нийгэмшил харилцаа, сэтгэл хөдлөлийн сургалт орж, хүүхдийн өсөх сэтгэлгээг хөгжүүлдэг

  • Агуулга: Оноонд суурилсан урамшууллын систем нь хүүхдэд эелдэг байх, багаар ажиллах, хариуцлага хүлээх зэрэг зан авирыг урамшуулдаг ба эцэг эхчүүд явц, үр дүнг харах боломжтой

Татах талбар: iOS, Android


6. Mindful Powers

  • Нас: 6–9 нас

  • Зорилго: Бясалгалаар дамжуулан өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгож, удирдахад тусална

  • Хэрхэн туслах вэ: Энэ апп нь бяцхан шар шувуу бясалгалын аргаар дамжуулан хэрхэн тайвширч, анхаарлаа төвлөрүүлж сурч байгаа талаар өгүүлдэг. Энэ нь сэтгэл хөдлөлийг таних, тайвшрахыг заана.

  • Агуулга: Хүүхдэд түгшил, стрессээ удирдахад туслах амьсгалын дасгал, дүрст бичлэг, өгүүллэгүүдтэй.

Татах талбар: iOS


7. The Social Express

  • Нас: 7–13 нас

  • Зорилго: Helps children with social learning and recognizing social cues in different situations.

  • Хэрхэн туслах вэ: Хүүхдэд бусадтай харилцан яриа үүсгэж, үргэлжлүүлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдын биеийн хэлэмжийг ойлгож сурах талаар жишээ, хичээлүүдтэй

  • Агуулга: Дүрт бичлэг, богино хэмжээний күйз, дүнгийн хүснэгт нь хүүхдэд нийгмийн харилцаанд суралцахад тусална

Татах талбар: iOS, Android


8. Peppy Pals

  • Нас: 3–7 нас

  • Зорилго: Бага насны хүүхдэд сэтгэл хөдлөлөө ойлгож, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож сурахад тусална

  • Хэрхэн туслах вэ: Энэ апп нь хүүхдэд өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгоход тусалдаг. Энэ нь бусадтай хуваалцах, багаар ажиллах зэрэг эерэг зан авирыг урамшуулдаг

  • Агуулга: Үлгэр дээр суурилан янз бүрийн үзэгдлүүдийг танилцуулдаг ба амьтны дүрүүдтэй, интерактив тоглоомуудтай

Татах талбар: iOS, Android


9. Mightier

  • Нас: 6–12 нас

  • Зорилго:  Био дата дээр суурилан хүүхдэд уур, хилэн, түгшлээ бууруулж, удирдахад туслах тоглоомтой

  • Хэрхэн тусалдаг вэ: Зүрхний цохилт зэрэг био датаг ашиглан хүүхдэд өөрийн сэтгэл хөдлөл нь хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлаж, тайвшрах аргуудыг заадаг

  • Агуулга: Хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдахыг заах олон төрлийн тоглоомтой ба тэдний бие физиологийн хариу үйлдлийг шууд үзүүлдэг

Татах талбар: iOS, Android


10. Emotionary

  • Нас: 5+ нас

  • Зорилго: Интерактив тоглоомоор дамжуулан сэтгэл хөдлөлийн талаар суралцана

  • Хэрхэн туслах вэ: Энэ апп нь төрөл бүрийн сэтгэл хөдлөл, үзэгдлүүдээр дамжуулан сэтгэл хөдлөлөө таньж, нэрлэж, илэрхийлж сурахад тусална

  • Агуулга: Хөгжилтэй түүх, үлгэр, зураглал, тоглоомтой ба энэ нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө ойлгож, ярилцаж сурахыг заана

Татах талбар: iOS, Android

28 views0 comments

Comments


bottom of page