top of page

Хүүхдийн сурлагыг сайжруулах энгийн 6 арга

Хүүхдийнхээ хичээл сурлагад туслах гэдэг нь олон цагаар хамтдаа хичээллэх тухай биш юм. Энгийн бөгөөд богинохон дадал хэвшил нь танд хүүхдийнхээ сурлагыг сайжруулахад туслах болно. СИСҮ-н зүгээс та бүхэнд хүүхдийнхээ сурлагад эергээр нөлөөлөх дараах 6 зөвлөгөөг хүргэж байна..


  1. Өглөөний бэлтгэл: Өглөө бүр 5-10 минутыг хүүхэдтэйгээ өнгөрүүлж өмнөх өдрийн хичээлийг нь товчхон давтах нь энэ өдрийн хичээлээ илүү сайн хүлээн авч сурахад тусалдаг.

  2. Помодоро техник: Сэрүүлгээ 25 минутын дараа тавиад 5 минутын завсарлагаа хүүхдэдээ өгөөрэй. 5 минутанд та хүүхдэдээ тоглох, сунгалт хийх, амттан өгч болно.

  3. Тэмдэглэл хөтлөх: Хүүхдээ сурсан зүйлээ зөвхөн бичиж тэмдэглэх биш харин зурж, будахыг зөвлөөрэй. Энэ нь тэдэнд сурсан мэдсэн зүйлээ илүү тогтоож ойлгоход тусална.

  4. Тогтмол унтаж амрах: Хүүхэд өдөрт дунджаар 8-9 цагийн нойр авах нь тэдний сэтгэхүйн хөгжилд чухал учраас унтаж амрах цагийг нь тогтмол байлгах нь чухал юм.

  5. Өдөр бүр дасгал хийх: Хүүхдээ өдөр бүр биеийн хөдөлгөөний хувьд идэвхтэй байлгаж, хамгийн багадаа 20 минутыг гадаа гарахыг зөвлөөрэй. Хөдөлгөөн нь хүүхдийн тархины хөгжилд маш сайнаар нөлөөлдөг.

  6. Дүгнэлт хийж, зорилго тавих: Долоо хоног бүрийн эцэст хүүхэдтэйгээ хамт суугаад тэдний сурлага, хичээлийн явцын талаар ярилцах нь маш үр дүнтэй арга юм. Хүүхдэдээ сурсан зүйлийнх нь талаар ярилцаад дараа долоо хоногт ямар зорилго тавих талаар ярилцаарай. Жишээлбэл, энэ нь өдөр бүр математикийн хичээлээ 10 минут давтах ч байж болох юм.


Хүүхэдтэйгээ хамт дээрх 6 зүйлийг хийж хэвших нь өөртөө эерэг, хөгжилд сайнаар нөлөөлөх дадал зуршлыг суулгахад туслах юм. Энэ нь хүүхдийг өдөр бүр хөгжүүлж, өөртөө итгэлтэй болгоход нь туслах болно.



 
 
 

Comments


bottom of page