Өнөөдөр эцэг эхчүүдэд тулгардаг томоохон асуудлын нэг бол хүүхдийн дэлгэцийн хэт их хэрэглээ юм. Дэлгэцийн цаг нь хүүхдүүдийн дунд таргалалт, нойргүйдэл, зан авирын асуудал, хэл яриа, харилцааны хөгжлийн хоцрогдол, хүчирхийлэл, анхаарал сулралт зэрэг ноцтой асуудлуудыг үүсгэдэг. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний дэлгэцийн цаг нь хүүхдийн боловсрол, сурлага, хөгжилд эергээр нөлөөлөх боломжтой. Тэгвэл дэлгэцийн хэт хамаарал, цагийг хэрхэн бууруулах аргыг доор орууллаа.
Дэлгэцийн цагийн журам гаргах - Америкийн Хүүдхийн өвчин судлалын Академиас 18 сартайгаас бага насны хүүхдийн медиа хэрэглээг бүрэн хориглохыг зөвлөж байгаа. Харин бага ангийн хүүхдүүдийн хувьд дэлгэцийн цагийг өдөрт 1-2 цаг байвал зохистой гэж үзсэн ба энэ нь зөвхөн чанартай хөтөлбөртэй уялдуулсан байхыг илүү зөвлөж байна. Үүнд журам гаргах шаардлагатай юм. Үүнд хүүхдийн үзэх хөтөлбөр, тоглоом, апп-ыг урьдчилан хязгаарлах, зөвхөн үзэх, гүйлгэх, дарах биш харин илүү интерактив хөтөлбөрүүдийг сонгох, интернэт контентуудад эцэг эхийн хяналтын тохиргоог нээх зэрэг журмууд орно.
Дунд ангийн хүүхдүүдэд хязгаар тогтоож өгөх - Tech-free цаг гэр бүлдээ гаргах. Энэ нь 7 хоногт нэг удаа гэр бүлээрээ огт дэлгэц ашиглахгүй байх гэх мэт. Дэлгэцийн цагийн унтахаас нэг цагийн өмнө хязгаарлах. Гэрийн даалгаврын үед энтрэйнмэнт зориулалттай медиа хэрэглээг хязгаарлах
Дижитал хэл бичгийг заах-Зарим тохиолдолд хүүхдүүд ямар ч шүүлтүүргүйгээр контент үздэг. Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцах хэрэгтэй ба ялангуяа дэлгэцээр гарч буй зүйлийн талаар илүү шүүлтүүртэй хандахыг зөвлөж, заах хэрэгтэй юм. Хүүхэддээ интернэтэд байгаа бүх зүйл итгэж болох зүйлс биш болохыг ойлгуулж, зарим вебсайт зөвхөн мөнгө олохын тулд дата цуглуулж, худал мэдээлэл цацдаг талаар зааж өгөөрэй.
Зохистой зан авирыг заах - Онлайн болон сошиал медиа хэрэглээ нь бидний амьдралын томоохон хэсэг болсон. Экспертүүдийн үзэж буйгаар өсвөр насныхан зохистой зан авирыг ойлгосон үед энэ томоохон нийгэмлэгийн хэсэг болж болно. Тэгвэл зохистой, зохисгүй гэж юу вэ? Экспертүүдийн кибер-булли, секстинг, хувийн мэдээллээ онлайнаар хуваалцах зэрэг нь зохисгүй үйлдэл болохыг тайлбарлах. Хүүхэддээ онлайнаар хамаагүй зураг, мэдээллээ олон нийтэд цацахгүй байхыг анхааруулах. Өөрөө хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх
Comments