Бусадтай хуваалцах чадвар гэдгийг уншаад л таны санаанд 2 настай хүүхэд бууж байна уу? Хүүхэд бүр өөрийн эд зүйлсдээ харамч байдаг. Энэ үзэгдэл нь ялангуяа бага насныханд илүү түгээмэл байдаг. Бага сургуулийн сурагчид бусадтай хуваалцаж, өөрийн ээлжээ хүлээж сурах нь маш чухал юм. Энэ нь тэдний бусадтай харилцах чадварт сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг. Бусадтай хуваалцаж чаддаг хүүхэд илүү амархан бусад хүүхдүүдтэй найз болж, нөхөрлөлөө удаан хугацаанд хадгалж чаддаг. Тийм учраас бусадтай хуваалцах чадварт сургах энгийн аргуудыг доор жагсаалаа.
1. Хуваалцах чадвар нь зөвхөн тоглоомоо хуваалцах тухай биш юм - Хуваалцах гэдэг нь зөвхөн тоглоом биш юм. Бид цаг, өөрийн ээлжээ бусадтай хуваалцдаг болохыг ойлгуулаарай. Үүнийг ойлгуулахын тулд цаг ашиглаж, дасгал хийж үзээрэй. Бага насны хүүхдэд 2 минут л хангалттай байдаг. Тоглоомыг нь хураагаад 2 минут хүлээгээрэй. 2 минутын дараа тоглоомыг нь буцааж өгөх байдлаар та цаг хугацаа, биет зүйлсийг хуваалцах агуулгыг энгийнээр зааж өгч байгаа юм.
Өглөөний уулзалт - Хүүхэдтэйгээ өглөөний уулзалт хийж шинэ санаа, үзэл бодлоо хуваалцахыг асуугаарай. Тэдний ярьж буйг сайтар сонсож, түүнийгээ тогтмол илэрхийлэх хэрэгтэй. Уулзалтын төгсгөлд бусадтай шинэ санаа, үзэл бодлоо хуваалцах нь асуудлыг шийдвэрлэх, шинэ зүйл бүтээх зэрэг олон эерэг үр дагавар авч ирдэг болохыг тайлбарлаж өгөөрэй.
Бусадтай хамтрах боломж олгох - Хуваалцах нь хүүхэд бүрд хялбар зүйл биш юм. Магадгүй бусад хүүхдүүдтэй хамт хэрэглэж болох тоглоом, дүрслэх урлагийн хэрэгсэл, уншигч зэрэг бэлдээд бусад хүүхдүүдтэй хамт хэрэглэхийг хэлж өгөөрэй.
Анги дотроо ном солилцох аян өрнүүлээрэй - Анги дотроо хоорондоо дуртай номоо хуваалцахыг зааж өгөөрэй. Өөрийн дуртай номоо ангидаа авч ирээд 7 хоногийн хугацаанд солилцох ба 7 хоногийн төгсгөлд буцааж өгөх юм. Энэ бол хуваалцахын ач тус, агуулгыг зааж өгөх шилдэг арга билээ.
Хамтдаа үлгэр ярих - Хүүхэд тань найзтайгаа хамтдаа үлгэр зохиож байна гээд боддоо? Магадгүй та бас сонирхолтой сэдвээр эхлүүлж өгч болох юм? Маша ойд гараад юу болсон бэ гэж асуугаарай. Хүүхдүүдээс нэг нэгээр нь үйл явдлыг үргэлжлүүлэн ээлжлэн яриулаарай. Энэ нь зөвхөн хуваалцах, ээлж хүлээхийг заахаас гадна, бүтээлч чадвар, хэл ярианы чадварыг хөгжүүлнэ.
Comments