top of page

Хүүхдийг хэрхэн номтой нөхөрлүүлэх вэ?

Багаасаа номтой нөхөрлөж, номонд дурлах нь олон талын ач холбогдолтой. Ном нь хүүхдэд дэлхий ертөнцийг бүхэлд нь нээж, мэдлэг тэлж өгөхөөс гадна, анхаарал төвлөрөх, тархины үйл ажиллагаа сайжруулах зэрэг олон талын давуу талтай байдаг. Тэгвэл та хүүхдээ номонд дурлуулах хүсэлтэй бол доорх зөвлөгөөг дагаарай.


  1. Харилцан унших - Хүүхдэд зөвхөн уншиж өгөхөөс илүүтэй номонд гарч буй үйл явдлыг ярилцан, асуулт асууж, дуу чимээг нь дуурайж, үйл явдлын нэг хэсэг болон унших нь хүүхдийн унших сонирхлыг өдөөдөг.

  2. Унших цагийн хуваарь - Тогтмол унших цаг гаргах нь хүүхдэд унших бол амьдралын зайлшгүй нэг хэсэг болгож өгдөг.

  3. Өөрөөр нь сонгуулах - Хүүхдэд өөрт таалагдсан номыг нь сонгулуах хэрэгтэй. Эхний ээлжинд энэ нь заавал мэдлэг олгох зорилготой байх шаардлагагүй юм. Энэ нь хүүхдэд унших дадал өгөх болохыг анхаараарай.

  4. Номын дэлгүүр, номын санд зочлох - Номын сан, дэлгүүрт зочлох нь нэг төрлийн адал явдал биш гэж үү? Хамтдаа номын тавиур дээрх номуудтай танилцаад, таалагдсан номоо аваад сонирхож үзээрэй.

  5. Хамтдаа унших - Номоо хамтдаа чанга унших нь хүүхдэд номын үйл явдал болон үгсийг ялгаж, ойлгоход тусалдаг.

  6. Үлгэр дуурайлал үзүүлэх - Хүүхэд насанд хүрэгчдийг дуурайдаг болохыг мартаж болохгүй. Та өөрөө уншиж, номонд дурлаж, номтой нөхөрлөж байж хүүхдэд энэ дадал зуршлыг суулгах болно.

  7. Номыг адал явдал болгох - Хамтдаа номын ертөнцийг бодит амьдралд буулгаарай. Хэрвээ далайн дээрэмчний тухай ном бол хамтдаа газрын зураг бүтээх, эрдэнэсийн арал зурах, дээрэмчний малгай хийж яагаад болохгүй гэж?

  8. Технологийн үр дүнтэй ашиглах - Хэрвээ хүүхэд тань дэлгэцэнд дуртай бол аудио ном, и-ном, унших апп өгөөрэй. Зарим аудио ном нь хүүхдийн ном унших сэдлийг өдөөдөг.

  9. Хамтдаа тэмдэглэх - Номоо уншиж дуусах бүрд нь хамтдаа тэмдэглээрэй. Магадгүй тэдэнд 5 од өгөх, А тавих зэрэг урамшуулал ашиглаж болох юм. Энэ нь тэдний идэвх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

  10. Сонирхлыг нь татах - Хүүхдийн одоогийн сонирхол, хоббитой ойролцоо ном сонгох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань сансар огторгуй, үлэг гүрвэл, супер баатруудад дуртай бол энэ чиглэлийн ном авч өгөөрэй.




 
 
 

Comments


bottom of page