top of page

Финландын хөтөлбөрийн талаар таны заавал мэдэх ёстой зүйлс




Насны ачаалал даах чадвартай уялддаг - Хүүхдийн ачаалал даах чадвар нас бага тусам муу байдаг. Финланд хөтөлбөр нь хүүхдийн насанд тохируулан хөтөлбөрөө боловсруулдгаараа бусад орноос ялгардаг.


Бага сургуулийн боловсролд өндөр ач холбогдол өгдөг - Финландын боловсролын тогтолцоонд хүүхдийн бага насанд суралцсан чадвар мэдлэг нь цаашдын академик ололт амжилтын суурь болдог гэж үздэг. Тийм учраас бага сургуулийн хөтөлбөр, заах арга зүйд өндөр ач холбогдол өгдөг.





Тоглонгоо суралцах аргачлал нь насан туршийн боловсролын үндэс - Финландад тоглоомыг чухалчилдаг олон жилийн түүхтэй. Энэ нь хүүхдэд хариуцлага, өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлдэг гэж үздэг. Хүүхэд тоглоомоор дамжуулан хорвоотой танилцах, туршил хийж сурдаг. Финланд сурагч тоглохын сацуу шинэ төсөл гаргаж, презентешн хийх, сонирхолтой сэдвийн хүрээнд даалгавар гүйцэтгэх хэлбэрээр сурдаг.




Финланд сурагчид багаасаа өсөх сэтгэлгээнд суралцдаг - Финланд сургуульд хүүхэд алдаа гаргахад хүүхдийг шийтгэж, буруутгадаггүй. Харин хүүхдийг алдаандаа дүгнэлт хийх, эргэцүүлэх, түүнээс суралцахад чиглүүлдэг. Энэ нь цаашдын өсөх сэтгэлгээг хөгжүүлдэг байна.





Хувь хүнд чиглэсэн сургалтанд төвлөрдөг - Багш сурагчийн давуу тал, сул талыг мэдэхийн сацуу, тэдний сонирхол, идэвхжүүлдэг зүйлсийг мэдсэнээр илүү үр дүнтэй суралцахад нь тусалдаг.



Финланд сургуульд гэрийн даалгаврын ачаалал бага - Гэрийн даалгавар нь хүүхдэд сурсан зүйлээ бататгахад тусалдаг хэдий ч хүүхдийн гэр бүл, найз нөхөдтэйгээ нийгэмших цагийг хороож болохгүй гэж үздэг.





Биеийн хөдөлгөөнд өндөр ачаалал өгдөг - Олон судалгаагаар биеийн идэвхтэй хөдөлгөөн нь сурахад эерэг нөлөө үзүүлдэг нь батлагдсан. Хичээлийн завсарлагаа нь хүүхдэд тогтмол идэвхтэй, хөдөлгөөнтэй байхад тусалдаг.




227 views0 comments

ความคิดเห็น


bottom of page