top of page

ТОП их сургуульд тэнцэхэд шаардлагатай 10 чанар

Дунд сургуулийн амьдрал хөгжилтэй, адал явдал ихтэй байдаг ч, ихэнх сурагч эцэг эхчүүд их сургуулийн элсэлтэнд бэлдэх хамгийн чухал үе гэдгийг тэр бүр анзаардаггүй. Дэлхийн ТОП их сургуулиудын элсэлтийн албанаас шаардлага хангасан элсэгчдэд хамгийн түгээмэл илэрдэг 10 чанарыг хуваалцсаныг доор танилцуулж байна.


  1. Манлайлал -Их сургуульд хамгийн чухал чанар бол манлайлал юм. Энэ нь олон нийтийн үйл ажиллагаа, клуб, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, оюутны холбоо зэрэг аль ч үйл ажиллагаа байсан үүнд идэвхтэй оролцох, бусдыг уриалах тухай юм.

  2. Няцашгүй чанар- Их сургуулийн амьдрал үргэлж амар хялбар байдаггүй. Энэ бол хүний амьдралын сорил бэрхшээл дүүрэн үе юм. Их сургуульд аливаа сорил бэрхшээлд нүүр тулж, өөрийн зорьсон зорилгын төлөө няцашгүй тэмцэх чанар шаардлагатай.

  3. Тэсвэр хатуужил - Няцашгүй чанарын адил тэсвэр хатуужил нь биднийг аливаа сорилыг урьдчилан харж, түүний өөдөөс урам зориг дүүрэн тэмцэхэд тусалдаг.

  4. Санаачилга - Санаачилга нь хувь хүний хөгжил, боловсролд аль алинд нь өндөр ач холбогдолтой чанар юм. Шилдэг элсэгчид эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд боломжийг таньж, түүнийг ашиглаж чаддаг. Үүнд санаачилга чухал байр суурь эзэлдэг.

  5. Асуудал шийдвэрлэх - Асуудал шийдвэрлэх чадвар өндөртэй оюутан хичээл дээр тулгарах төвөгтэй асуудалд оновчтой шийдэл олохын сацуу бодит амьдрал дээрх асуудалд ч бэлэн байж чаддаг. Асуудал шийдвэрлэгчид аливааг задлан шинжлэх үнэлэх, бүтээлчээр шийдэлд хандах, аливаа саад бэрхшээлийг урьдчилан таньж бэлтгэж чаддаг.

  6. Бүтээлч сэтгэлгээ - Бүтээлч сэтгэлгээтэй оюутан аливаа зүйлийг хайрцагны гадна харж, сэтгэдэг. Тэд төрөлхийн эрэл хайгуулч байхаас гадна, үргэлж шийдэл, шинэ санаа дүүрэн байдаг.

  7. Нээлттэй сэтгэлгээ - Их сургуульд янз бүрийн гарал үүсэл, яс үндэс, чиг хандлага бүхий хүмүүс суралцаж, ажилладаг. Нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс уг ялгаатай байдалд нээлттэй хандаж, аливаа зүйлийг бусдын өнцгөөр харж чаддаг ба бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй ханддаг.

  8. Сурах хүсэл эрмэлзэлтэй - Их сургуулиар зогсохгүй боловсролын бүхий л шатны институт сурах хүсэл эрмэлзлийг эрж хайдаг. Аливаад сониуч, мэдлэгт дуртай, мэдлэгийн эрэл хайгуулд урам зоригтой суралцагч хувь хүний хувьд ч хурдацтай өсч хөгжиж чаддаг.

  9. Бусадтай хамтрагч - Өнөөдрийн хоорондоо нягт холбоо, хамааралтай ертөнцөд бусадтай хамтрах чадвар нь хамгийн эрэлт ихтэй чадвар билээ. Их сургуульд багаар ажиллаж чаддаг, бусадтай харилцаж чаддаг ба олон нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж чаддаг нэгнийг хайдаг болохыг мартаж болохгүй.

  10. Шүүн тунгаах - Шүүн тунгаагчид бие даан сэтгэж, шинжилж чаддаг. Дээд боловсрол эзэмшихэд асуудлыг таних, шинжлээд зогсохгүй, таамаглал дэвшүүлэх, асуудлыг олон талаар үнэлэх, асуулт дэвшүүлэх нь хамгийн чухал юм.





50 views0 comments

Comentarios


bottom of page