top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

СИСҮ-д бид яагаад тоглоомоор дамжуулан сурдаг вэ?

Updated: Feb 18, 2023

Тоглонгоо сурах гэдэг нь хэвийн байдаг л зүйл мэт сонсогддог боловч, үүний цаана гүн гүнзгий утга агуулагддаг.


Тоглох нь хүүхдэд хүрээлэн буй орчин, дэлхий ертөнцтэй танилцах гол арга хэрэгсэл юм. Хүүхэд тоглох замаар сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөл, нийгэмшил, биеийн хөдөлгөөний чадварыг хөгжүүлдэг.


Сэтгэл судлаач, судлаачид тоглохын ач холбогдлыг сүүлийн зуун жилийн хугацаанд эрчимтэй судалж байна.


Жан Пиаже хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг системтэйгээр судалсан анхны сэтгэл судлаач юм. Пиажегийн олж мэдсэнээр тоглох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийн гол түлхүүр хүчин зүйл юм. Түүний тоглонгоо сурах онолд "хүүхэд том болох тусам хүүхдийн хүрээлэн буй орчин, тоглоом нь түүний сэтгэн бодох, хэл ярианы хөгжлийг эрчимжүүлдэг" гэжээ.



"Бид хүүхдэд юм заана гэдэг нь түүний өөрөө зохион бүтээх, олж нээх боломжийг нь авч байна гэсэн үг."






Тоглоомд суурилсан сургалтын аргачлал /Play-based learning/



Хүүхэд бүр тоглох дуртай. Тоглоомд суурилсан сургалтын аргачлал үүн дээр үндэслэдэг. Энэхүү аргачлалд хүүхэд уран төсөөлөл, тоглох байдлаар эрж хайж, туршилт хийж, олж мэдэж, асуудал шийдвэрлэдэг. Тэд өөрийн мэдээлэл авах чадварыг хөгжүүлдэг.



Сэтгэхүйн хөгжил


Стратеги тоглоом нь хүүхдэд төлөвлөгөө гаргаж, тоглоомын явцад гарч болох нөхцөл байдал бүрд өөрийн төлөвлөгөөгөө солих, хариу үйлдлээ өөрчлөх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь хүүхдийн ахисан түвшний сэтгэхүйн үйл явцыг шаарддаг. Жишээлбэл, сэтгэхүйн уян хатан байдал, санах ой зэрэг юм. Тулаант тоглоом, нуугдаж тоглох зэрэг нь стратеги тоглоомын нэг жишээ юм.


Идэвхтэй сурах

Тоглоомд суурилсан сургалтын аргачлал нь хүүхдийн идэвхтэй сурах байдлыг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл. Идэвхтэй суралцах гэдэг нь өөрийн тархийг олон аргаар ашиглах чадвар юм. Хүүхэд тоглохдоо хорвоо ертөнцтэй танилцаж, байгалийн үзэгдэл, нийгмийн орчныг ойлгож, мэдлэгээ тэлдэг.



Биеийн хөгжил

Биеийн хөгжлийн түвшинд, тэд тоглонгоо биеийн ерөнхий хөдөлгөөн, нарийн хөдөлгөөний чадвараа хөгжүүлдэг. Энэ нь цаашлаад хүүхдийн орон зай, зүй тогтлыг таних чадварыг хөгжүүлнэ.


Сэтгэл хөдлөлийн хөгжил

Хүүхэд бусадтай хамт тоглосноор хэл ярианы чадвараа хөгжүүлж, мэдлэгээ тэлдэг. Энэ нь хүүхдийн нийгэмших, бусадтай харилцах чадварыг хөгжүүлдэг. Тоглох нь хүүхдийн өөртөө итгэх итгэлд чухал үүрэгтэй. Тэд тоглох явцдаа шинэ зүйлийг мэдэх, асуудлыг шийдвэрлэхэд тууштай хандаг. Тоглох явцдаа шинэ зүйлийг амжилттайгаар олж мэдэх, сорилыг давах, асуудлыг шийдэх зэрэг нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.


Харилцааны хөгжил

Харилцааны хөгжил нь тоглох явцад хамгийн сайн хөгждөг. Сонсох, тохиролцох, хэлэлцэх зэрэг хүмүүс хоорондын харилцааны чадвар нь хүүхдэд гэлтгүй томчуудад ч дутмаг байдаг. Тоглоомоор дамжуулах хүүхэд нийгэмших, хэл ярианы чадвар, бүтээлчээр бодож сэтгэх, мэдээлэл цуглуулах чадвараа хөгжүүлдэг.






183 views0 comments

Comments


bottom of page