top of page

Нөхөрлөлийн тухай 10 ном

Updated: Aug 6, 2024

Бид амьдралыг найз нөхөдгүйгээр төсөөлшгүй. Нөхөрлөл гэдэг нь итгэлцэл, шударга байдал, хамтын хүндлэл ойлголцол дээр суурилдаг. Хүүхэд бусадтай нөхөрлөх чадварт бидний төсөөлж буйгаас ч эрт суралцаж эхэлдэг. Тэд бусадтай тоглоомоо хуваалцаж, найзыгаа уйлах үед аргадаж нөхөрлөлөө бэхжүүлж чаддаг. СИСҮ блог-д нөхөрлөлийн мөн чанар, найзынхаа оронд өөрийгөө тавьж үзэх, хэрэгтэй үед нь гараа сунгаж, тусалж дэмжих, үл ойлголцлыг даван туулах тухай заах 10 номыг танилцуулж байна.



НАЙЗ БАЙ - Бусад хүүхдүүд үлгэр түүх ярьдаг бол Деннис биеэрээ үлгэрлэн харуулдаг. Бусад хүүхдүүд модонд авирч байхад, Деннис мод болон жүжиглэдэг. Деннисийн өөрийгөө илэрхийлэх энэхүү өвөрмөц арга барил нь түүнийг ганцаардуулдаг ба Жоётой учирснаар энэ бүхэн өөрчлөгдөнө.



БИ ВАНЕССАТАЙ АЛХДАГ - Ангийн хүүхдээ бусдад дээрэлхүүлэхийг харсан охин яаж туслах тухай бодож эхэлдэг. Энэ ном нь эелдэг байхын хүчийг дүрслэн харуулдаг зурагт ном юм.


ХЭРВЭЭ ЧИ ҮР СУУЛГАВАЛ - Туулай, хулгана хоёр ногоо тарьдаг ба ургацаа хураахаа тэсэн ядан хүлээдэг. Гэтэл тэд шувууд ирэх үед тэдэнтэй ургацаа хуваана гэхээс сэтгэл түгшдэг. Тэд эелдэг зангийн үр суулгах болов уу эсвэл хувиа хичээлтийн үр суулгах болов уу?


ОТИС, ГӨЛӨГ ХОЁР- Бид найздаа тусламж хэрэгтэй үед нь хэрхэн зоригтой байх ёстой талаар энэ номноос суралцана. Отис бол фермийн трактор ба тэр фермийн бүх амьтадтай найз. Фермер нэг өдөр гөлөг авчирдаг. Отис түүнтэй ч бас найз болдог. Гөлөг харанхуйгаас айдаг учраас Отис түүнд шөнө бүр хань болдог. Нэгэн орой гөлөг ойд төөрснөөр адал явдал эхэлдэг.


ОЛИВИА - НАЙЗ БАЙХ ЗӨВЛӨГӨӨ- Оливиа бидэнд хэрхэн сайн найз байхыг заадаг. Тэр бидэнд сайн найз хамтдаа тоглож, тоглоомоо хуваалцаж, хэрэгтэй үед нь тусалж бас сонсдог гэдгийг заадаг.



ЛАМА ЛАМА -ТОГЛООМОО ХУВААЛЦАХ ЦАГ БОЛЛОО - Бусадтай юмаа хуваалцах нь заримдаа амархан ч заримдаа хэцүү. Лама найзтайгаа эхэндээ тоглоомоо харамгүй хуваалцдаг ч түүний найз Ламагийн хамгийн хайртай тоглоомоор тоглох гэснээр тэдний маргаан эхэлдэг. Аажмаар Лама тоглоомоо бусадтай хуваалцах үед тоглоом илүү зугаатай болдгийг ойлгодог.
ГАЛУУ, ГАЛУУ, НУГАС - Галуу, Нугас хоёр урт хугацаанд нөхөрлөж байгаа. Нэг өдөр Галуу шинэ найз Тистлийг танилцуулдаг. Нугасанд Тистл таалагдаагүй учир тэр ганцаараа тоглохоор шийддэг. Галуу аажмаар Нугасыг үгүйлж түүнтэй ярилцан Тистлтэй 3-лаа хамтдаа зугаатай тоглох арга хайхаар шийддэг.


МАРГАРЕТ, МАРГЕРИТА ХОЁР - Маргарет Англиар ярьдаг бол Маргерита Испани хэлээр ярьдаг. Тэд өөр хэлээр ярьдаг ч хамтдаа тоглож нөхөрлөж чаддаг.


ТОМ НАЙЗУУД - Бирт, Это хоёр цаасан хайрцгаар тоглох дуртай. Нэг өдөр Шү хайрцаг авчран тэдэнтэй тоглохыг хүсдэг. Энэ гурав нөхөрлөж чадах болов уу?



СЭНДВИЧЭЭ СОЛЬСОН НЬ - Салма, Лили нар сайн найзууд. Тэд нэг өдөр сэндвичээс болж муудалцдаг.

 
 
 

Comentarios


bottom of page