Зуны амралтыг хүүхэд бүр догдлон хүлээдэг ч дэлгэцийн өмнө бүх амралтаа өнгөрүүлэхийг хүсэхгүй. Эцэг эх, хүүхэд бүгд л үр бүтээл дүүрэн зуны амралтыг хүсч байгаа. Тэгвэл бид зуны амралтаар хийж болох зүйлсийг доор жагсаалаа.
Ном унших дадалд сурах - Зуны амралтаар хүүхдэд ном уншуулна гэдэг томоохон сорил гэсэн үг. Гэсэн хэдий ч сонирхолтой, зугаатай болгож чадвал тийм ч хэцүү биш юм. Хүүхэддээ сэдэв, төрөл санал болгож, сонгосон сэдвээр нь уншуулаарай. Уншиж дуусмагц нь жижиг бяцхан шагнал /чихэр биш/ өгөх нь зорилгодоо хүрсэн мэдрэмж өгөхөөс гадна улам урамшуулах юм.
Ургамал тарих - Цэцэг ургамал тарьж бяцхан хүлэмж хамтдаа хийх нь төсөлд суурилсан, гараар хийх боломжтой ажил билээ. Ургамлаар дамжуулан бид ургамал, хүрээлэн буй орчны талаар хүүхэддээ зааж өгч чадна.
Хамтдаа хоол хийх - Хоолны материал бүрээ газар зүй, шинжлэх ухааны нэршилтэй холбох нь зугаатай бас мэдлэг тэлэх арга билээ. Жишээлбэл, төмсийг Ази тив, лууванг Европ тив гэж нэрлэснээр хүүхдийн газар зүйн нэршлийн мэдлэгийг зугаатай байдлаар нэмэгдүүлэх боломжтой.
Шинэ хэлэх сурха - Шинэ хэл сурах хэцүү хэдий ч зуны амралтын нэг зугаатай явдал байх боломжтой. Шинэ хэл нь хүүхдийн насан туршийн чадварын нэг юм.
Спорт кэмп - Зун бол хүүхдийн биеийн хөдөлгөөний чадвар хөгжүүлэх боломжтой хамгийн үр дүнтэй үе юм. Хүүхэдтэйгээ зуны амралтаар хамтдаа тогтмол дасгал хөдөлгөөн хийж, долоо хоног бүр бяцхан спорт тэмцээн хийх нь хүүхдийн биеийн хөгжлийг дэмжих боломжтой.
Үйлдвэрт зочлох - Зуны амралтаар бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгддэг талаар суралцах нь хүүхдийн хувьд мартагдашгүй туршлага байдаг. Энэ нь хүүхдийн шинжлэх ухаан, технологийн сонирхлыг өдөөдөг.
Эрдэнэсийн эрэлд - Долоо хоногт 1 удаа хүүхдээ эрдэнэсийн эрэлд гаргах нь зугаатай бөгөөд сорил дүүрэн юм. Энэ нь хүүхдийн сэтгэхүйн чадварыг биеийн хөдөлгөөн, ул мөрийг эрж хайх, шийдэл гаргах зэргээр хөгжүүлдэг.
Ууланд гарах - Хүүхэдтэйгээ хамт ууланд авирах нь байгал орчинтой танилцах, биеийн хөдөлгөөн хийх шилдэг арга юм.
Хамтдаа зургийн албум хийх - Зуны туршид хийсэн зүйлээрээ зургийн албум хийх нь хүүхдэд өөрийн түүхийг өгүүлэх, бусадтай туршлагаа хуваалцаж сурах шилдэг арга юм.
Цаасан шувуу хийх - Цаасан шувуу хийж нисгэх нь хүүхдэд физикийн суурь зарчимыг танилцуулахаас гадна, цаг агаарын агуулгатай танилцуулдаг. Цаасан шувуу хамтдаа хийх нь зугаатай билээ.
Comments