top of page

Дуу хөгжмийн хичээл бусад хичээлтэй хэрхэн уялддаг вэ?

Updated: May 25

Финландын хөтөлбөрт академик, академик бус хичээл хоорондоо уялдан хүүхдийн мэдлэг, чадварыг хөгжүүлдэг билээ. Академик бус хичээлд дүрслэх урлаг, гар урлал, биеийн тамир, дуу хөгжим орно. Дуу хөгжмийн боловсрол нь зөвхөн дуулах, хөгжим тоглох тухай биш юм. Энэ нь олон төрлийн хичээлд ашиглагдах боломжтой томоохон хэрэгсэл юм. Дуу, хөгжим оролцсон хичээлд сурагчдын оролцоо, агуулгыг хүлээн авах тогтоох нь илүү өндөр байдаг. Тэгвэл дуу хөгжим нь хэрхэн бусад хичээлтэй уялддаг болохыг танилцуулж байна.


  1. Математик

  • Хэмнэл ба тоо тоолох: Тоо тоолох, зүй тогтол, бутархай заах нь өндөр үр дүнтэй байдаг. Математикийн хичээлд алга таших, хөгжим тоглосноор хүүхдийн сэтгэхүйд хийсвэрийг илүү бодит болгож өгдөг.

  • Дуу цээжлэх - Дуу хөгжим нь давталт, аялгуу нь амархан цээжлэгддэг учраас математикийн томъёо, үржүүлэхийн хүрд, бусад үйлдэл цээжлэхэд дуу хөгжим ашиглах нь үр дүнтэй байдаг.

2. Хэлний хичээл

  • Сүүл холболт ба давталт - Дууны үгийн сүүл холболтыг судлах нь нэг төрлийн задлан шинжлэх арга бөгөөд аливаа хэлний зүй тогтлыг олж таних, шүлгийн утгыг гүнзгий ойлгоход тусалдаг.

  • Зохион бичлэг ба яриа - Өөрт болсон үйл явдлаа өөрийн үгээр дууны үг болгон бичиж дууны аянд оруулах нь сурагчийн бүтээлч бичих чадварт өндөр үр дүн үзүүлдэг.


3. Шинжлэх ухаан

  • Дууны долгион ба хэлбэлзэл - Хөгжмийн зэмсэг тоглонгоо дууны долгион, хэлбэлзэл, цохилт зэрэг агуулгыг тайлбарлах боломжтой. Төрөл бүрийн хөгжмийн зэмсгийг харьцуулан долгионы хэлбэлзэл хэрхэн өөрчлөгддөг, дуунд хэрхэн нөлөөлдөг болохыг судлах боломжтой.

  • Шинжлэх ухааны агуулгатай дуу - Ус, ургамал, сансар огторгуйн тухай дуу дуулах эсвэл зохиож болно. Ингэснээр сурагчид шинжлэх ухааны нэр томъёо, агуулгыг амархан цээжилдэг.


4. Нийгэм судлал

  • Соёлын дуу хөгжим- Газарзүй, түүх, соёл судлалд төрөл бүрийн соёлын дуу хөгжим ашиглах нь үр дүнтэй. Дэлхийн олон соёлын дуу хөгжмийг сонсож, түүний талаар ярилцсанаар сурагчдын соёлыг таних, соёлыг хүндлэх чадварыг хөгжүүлдэг.

  • Түүхэн үйл явдал ба түүхэн хүмүүс - Сонирхол татахуйц түүхэн үйл явдал, хүмүүсийг дурдсан дуу сонсож, танилцсанаар тухайн үеийн сэтгэл хөдлөл, хандлага, нийгмийн байдалтай танилцах боломжтой.


5. Биеийн тамир

  • Бүжиг ба хөдөлгөөн - Дуу хөгжим, бүжгээр дамжуулан хүүхдэд хэмнэл, хэв маягийг заах боломжтой. Дуу хөгжмийг биеийн тамирын хичээлд оролцуулах нь сурагчдын идэвх оролцоонг нэмдэг.





20 views0 comments

Comments


bottom of page