top of page

Бусдыг хүндлэх тухай 8 ном

Хүүхэд хүндлэлийг үйлдлээр илүү сайн ойлгож сурдаг. Доорх зурагтай ном нь хүүхдэд бусдыг хүндлэх, өөрийгөө хүндлэхийн утга учрыг сонирхолтой бөгөөд үр дүнтэй байдлаар илэрхийлснийг доор танилцуулж байна. Энэ жагсаалт нь бага ангийн сурагчдад илүү сургамжтай ба дүрэм журмыг хүндэлж, бусадтай хүндэтгэлтэй харьцах, аливаа зохисгүй үйлдэл гаргахаас өмнө бодох гэх мэт хүндлэлийн олон талыг дүрсэлж, өгүүлдэг билээ.


Be Bigger than Hurt Feelings Хүндлэл, нөхөрлөлийн тухай ном. Бид гомдсон үед бусдыг хүндлэх хэцүү байдаг. Энэхүү сэтгэл хөдөлгөм үлгэр нь найз нөхөдтэйгээ асуудал үүсгэсэн үед хэрхэн хүндэтгэлтэй байдлаар асуудлыг шийдвэрлэж, зөв зүйл хийх тухай заадаг. Энэ ном нь найз нөхдийн хоорондын дээрэлхэлт, түүнийг хэрхэн ухаалгаар удирдаж буй талаар өгүүлдэг.

What if? -Think before you speak  Ах дүү хоёр үргэлж хэрэг тарьдаг. Гэхдээ энэ нь нөхөрсөг мод тэдэнд "Хэрвээ ингэвэл.." гэдгийг заах хүртэл үргэлжилнэ. Удалгүй тэд бусдыг хүндэлж, нөхөрсөг харьцаж сурдаг. "Хэрвээ бусдыг гомдоовол, ээжийгээ уурлуулж байвал, хийж буй үйлдлээ засах хэрэгтэй". Энэ ном нь бусдыг болон өөрийгөө хүндлэх тухай юм.





A Little Respectful Spot .
Энэ ном нь янз бүрийн хүн, газар, эд зүйлтэй хүндэтгэлтэй харилцах олон арга замыг заадаг. Энэ нь хүндлэл гэж юу болох талаар заахаас гадна хэрхэн бусадтай хүндэтгэлтэй харилцах талаар заадаг.



Just Ask
Энэ ном нь хүүхдэд бусдыг ойлгож тэдэнтэй хүндэтгэлтэй бөгөөд халамжтай харилцах тухай заадаг.


My Mouth is a Volcano

Энэ ном нь бусдыг анхааралтай сонсож, хариу ярихаасаа өмнө хэр удаан хүлээвэл зохистой тухай заадаг. Багш нар энэ номны гол үг болох "Галт уул"-ыг бусдад хүлээж, тэвчээртэй байх, хүндэтгэлтэй байхыг заахад ихээхэн ашигладаг.


A Hundred Dresses
Энэ бол бусдад дээрэлхүүлж, гомдсон охины тухай ном юм. Түүний ангийн нөхөд эелдэг байж, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, бусадтай хүндэтгэлтэй харилцахын үнэ цэнийн тухай сурдаг.


Know and Follow the Rules
Бусдыг хүндлэх нь дүрэм журмыг дагахаас эхэлдэг. Бид хүндэтгэл гэдгийг өөрийгөө болон бусдыг анхаарч, аливаа үйлдэл хийхээс өмнө бусдад хэрхэн нөлөөлөх талаар урьдчилан тооцоолох гэж тодорхойлдог. Дүрэм журам нь өөрийгөө болон бусдын аюулгүй, эрүүл саруул, сайн сайхан байдлыг хангахын төлөө байдаг учраас бага насны хүүхдүүд хүндлэл, дүрэм журам сурах гайхалтай ном юм.

Respect and Take Care of Things
Энэ номноос бид өөрийн эд зүйлс, хүрээлэн буй орчинтойгоо хүндэтгэлтэй харилцах тухай сурна.

28 views0 comments

Bình luận


bottom of page