Бусадтай хамтарч суралцах нь хүүхдийн нийгмийн хүрээлэлд нөлөөлөөд зогсохгүй сурлагын амжилт, ирээдүйн ажил амьдралд эергээр нөлөөлнө. Бид та бүхэнд бага ангийн сурагчдад тохиромжтой 8 номыг санал болгож байна. Дээрх ном нь хүүхдэд бусадтай хамтрах нь ямар гайхалтай эерэг үр дүнд хүргэдэг болохыг жишээгээр харуулж, зааж өгдөг билээ.
"The Sandwich Swap" by Queen Rania of Jordan Al Abdullah
Хоёр найз сендвичээ сольсноор нэг нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгож сурдаг ба тэд энэ бяцхан солиогоор бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, хамтрах тухай суралцдаг.
"The Collaborative Brain" by Julia Cook
Хүүхдэд хамтдаа аливааг хийх нь аливаа ажлыг хэрхэн хөнгөвчилж бас хурдасгадаг болохыг заадаг. Хүн бүр өөрийн чаддаг зүйлээ хувь нэмэр оруулахын ач холбогдлыг ойлгоход тусална.
"The Invisible Boy" by Trudy Ludwig
Хүн бүрийг хамруулж, хамтрахын хүчийг хамтын ажиллагаа нь хэрхэн хэн нэгнийг таниулж, түүний хичээл зүтгэлийг талархаж үнэлэхэд тусалдаг болохыг харуулна.
"How to Lose All Your Friends" by Nancy Carlson
Хөгжилтэй түүхээр хүмүүс бусадтай хамтрахгүй хувиа хичээхэд юу болдог болохыг харуулдаг. Энэ нь бусадтай хамтрахад ямар эерэг үр дүн гардаг болохыг онцлон заадаг.
"What If..." by Samantha Berger
Тэсвэр хатуужилтай, бүтээлч бас нийтэч байх нь аливааг асуудлыг даван туулж, шийдвэрлэхэд тусалдаг болохыг дүрслэн харуулдаг гайхалтай зохиол.
"Those Shoes" by Maribeth Boelts
Бусадтай нөхөрлөх, хуваалцах, хамтарч бусдад туслах тухай сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх болно.
"The Most Magnificent Thing" by Ashley Spires
Бяцхан охин нохойтойгоо хамт гайхалтай зүйл бүтээхийг оролдоно. Тэд явцын дунд олон алдаа гаргах боловч түүнээсээ суралцсаар байдаг. Энэ бол асуудал шийдвэрлэх, хамтын хүчийн тухай өгүүлэх гайхалтай ном юм.
"The Big Umbrella" by Amy June Bates
Энэ ном нь том шүхрэн дор хүн бүрийг багтааж, хамтрахын хүчийг өгүүлдэг. Энд эелдэг байж, нөхөрлөх, хамтрах тухай заах болно.
Yorumlar